Өнгөрөгч баяр, амралтын /2019.03.08-10/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртэн, орон нутагт таван хүний амь нас хохирсон байна.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 2019.03.08-ны өдөр асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч долоон настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, жолооч 18 настай Б, зорчигч 41 настай С нар гэмтсэн.
ХУД-ийн нутаг дулааны цахилгаан станц-3 замд T.Pruis-20 маркийн автомашин нь T.Pruis-11, T.Pruis-20 маркийн автомашинуудтай мөргөлдөж, дотор нь зорчиж явсан 2,3,6 настай 3 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
Алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба 52 хувь нь буюу 140 нь ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2019.03.08/ бүртгэгдсэн байна.