СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-11

Ар гэрийнхэнд нь орон сууц өгөөд хуулийнханд гомдолгүй хэмээн мэдүүлэхийг хүссэн гэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” ХХКийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн 80 метрийн гүнтэй ил уурхайд хоёрдугаар сарын 28-нд нуранги болж зургаан хүн дарагдсаны хоёрыг нь гаргаж, эмнэлэгт хүргэсэн байдаг ба үлдсэн дөрвөн иргэн нь амиа алдсан харамсалтай осол болсон.

Тодруулбал, Онцгой байдлын албаныхан осол болсон газар руу Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр очиж, аврах ажиллагааг явуулснаар хоёр иргэнийг аварсан байгаа юм. ж. Хөрсний нуралт үүсэх үед харсан хүмүүсийн хэлж байгаагаар нөгөө хоёр ажилтан нь нуралт үүсэхэд хана тал руугаа гүйж байгаад дарагдсан байгаа юм.

Нурангид дарагдан нас барсан иргэдийн тухайд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат иргэн 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Б нар байжээ.

“Эко алтан заамар” компанийн зүгээс уг ослыг газар хөдөлтөөс үүдэлтэй хэмээн мэдэгдэл хийгээд амжсан байдаг. . Тухайн компани нь амь насаа алдсан иргэдийн ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 193 сая 320 мянган төгрөгийн амиа алдсан дөрвөн уурхайчдын ар гэрт буцалтгүй тусламж хэлбэрээр олгох ёстой.
Тодруулбал нэг хүний ар гэрт 48 сая 330 мянган төгрөг олгогдох аж.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин 

Р.Оюунжаргал 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.