Манай улсад анх 1958 оноос эхлэн зургаан хүүхэд төрүүлсэн ээжид Алдарт эхийн 2-р одон, найм буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн ээж нарт Алдарт эхийн 1-р одон олгож эхэлсэн билээ. Харин 2011 оноос дөрвөн хүүхэд төрүүлсэн ээжид 2-р одон, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн ээжид 2-р одон өгдөг болж өөрчилсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 216 мянган алдарт эхийн одонт ээж бүртгэгджээ. Тэдний 40 орчим хувь нь алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжүүд юм.
Өнөө 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган” дээр Монгол Улсын eрөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ:
“Ажилгүйдэл эрэгтэйчүүдийн дунд 56 хувь, эмэгтэйчүүдийн дунд 44 хувь байна. 2018 оны байдлаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү 230 мянган төгрөг. Ялангуяа залуу ажиллах хүчний хувьд эрэгтэй ажиллах хүч эмэгтэйчүүдээс 1.35 дахин илүү цалин авч байна. Тиймээс эмэгтэйчүүдээ ажлын байраар хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд Eрөнхийлөгчийн Тамгын газар анхаарч ажиллаж байгааг онцоллоо. Тухайлбал, EТГ монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох талаар АНУ-тай хамтын ажиллагааг эхлүүлжээ. Ингэснээр монголын эмэгтэйчүүдийн ажлын байр олон арваар нэмэгдэнэ” гэж үзэж байгаагаа онцолсон юм.
Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган”-аар улс орондоо лоон хүүхэд төрүүлж, хүмүүжүүлж өгсөн, ажил үйлээрээ манлайлсан есөн ээжийг “Хатан ээж”-ээр өргөмжлөн шагнасан юм.
“Хатан ээж” шагналын эзэд:
1. Ц.Хорлоо - Говь-Алтай аймгийн харьяат. Тавдугаар таван жилийн таван удаагийн гавшгайч, эмчзүйч, спортын мастeр. Алдарт эхийн 2-р одонт
2. Г.Сумъяасүрэн – Дорноговь аймгийн харьяат. 7 хүүхэд, 15 ач зээтэй, уул уурхайн салбарт ажилласан
3. С.Бүзмаа – Баянхонгор аймгийн харьяат, Аварга малчин, сумын тэргүүний оёдолчин, аймгийн аварга малчин. СХД-ийн Хүндэт ээж, таван охин, таван хүү төрүүлж өсгөсөн
4. А.Адьяасүрэн – Сүхбаатар аймгийн харьяат, Аймгийн сайн малчин. 15 хүүхдийн ээж, Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонт
5. Ч.Цэвэлсүрэн – Дундговь аймгийн харьяат, саальчин, малчин. Улсад 47 жил ажилласан. 11 хүүхэд төрүүлж өсгөсөн. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонт, 93 настай.
6. Д.Бямба – Баянхонгор аймгийн харьяат. 10 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонт
7. Д.Цэнд – Архангай аймгийн харьяат. Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан. 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонт
8. Д.Ширдахь-Булган аймгийн харьяат. Оёдолчин, тоо бүртгэгч зэрэг ажил хийж байсан.
9. П.Цэцэгмаа – Хөвсгөл аймгийн харьяат. Мянгат малчин, сумын сайн малчин. 12 хүүхэд төрүүлж өсгөсөн. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонт