СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: ГХЯ, МСНЭ, МҮОНТВ хамтран "Медиа тур" төслийг хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлөөс энэ оныг гадаад харилцааны жил болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яамтай хамтран “Элчин сайд нар ба сэтгүүлчид” уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтад манай улсад суугаа элчин сайд нар болон дипломат төлөөлөгч нар, нэртэй сэтгүүлч нар оролцон сэтгүүл зүйн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх хамтын ажиллагаагаа ярилцсан юм.

Энэ үеэр МСНЭ Гадаад харилцааны яамтай өнгөрсөн жил байгуулсан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх санамж бичиг байгууллаа.

. Уг  төслийн хүрээнд гадны 20 гаруй оронд албан айлчлал, аялал зохион байгуулан Монгол Улсаа сурталчлах, олон улсын сэтгүүл зүйн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болж байгаа юм.

Манай улсын хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан өөрийн орны түүх, соёл, ёс заншил, үзэсгэлэнт байгаль, аялал жуучлалыг сурталчлах бүрэн боломжтойг хүрэлцэн ирсэн элчин сайд нарт МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр уламжилж байлаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.