СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Автомашины урд шилэнд тень нааснаар жолоочийн харах чадвар буурдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Салхины шилэнд тень наасан автомашины жолооч нь “гадна талаасаа бусдад харагдахгүй байдаг юм чинь цагдаа харахгүй, зөрчлийн камерт өртөхгүй” гэх бодлоор хөдөлгөөний үед утсаар ярих, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, хүн тээвэр хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэргээр зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор мөн туршлага багатай, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, .

Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан техникийн зөрчлийн жагсаалтын 6.6 дах хэсэгт автомашины урд салхины шил болон урд хаалганы толь харах хэсэгт өнгөт хальс /тень/ наахыг хориглосон байдаг.

 Учир нь автомашины урд салхины шилэнд тень нааж замын хөдөлгөөнд оролцсоноор дараах эрсдлүүд бий болдог. Үүнд:

1-рт Жолоочийн харах чадварыг бууруулна. Энэ нь жолооч шөнийн цагт болон үзэгдэлт хангалтгүй үед явган зорчигч, мал амьтан, замын тэмдэг, тэмдэглэлийг бүрэн харахгүй байх эрсдэлтэй юм.

2-рт Салхины шилэнд тень наасан жолооч шөнийн цагт ойрын гэрэлтэй явахад замын зорчих хэсгийг хангалттай хардаггүйгээс гэрлээ шилжүүлэхгүй байх, холын гэрэлтэй явах, стандартад зөвшөөрснөөс илүү гэрлийн хүчтэй гэрэл /ламп/ суурьлуулах зэргээр хууль, дүрмийг зөрчдөг байна. Дээрх зөрчлийн улмаас өөдөөс яваа жолооч, зорчигчдыг гялбуулж, тэдэнд аюул учруулан зам тээврийн осол гаргах шалтгааныг бүрдүүлдэг байна.

3-рт .

4-рт Энэ төрлийн зөрчилтэй тээврийн хэрэгслүүд шөнийн цагт зам тээврийн осол гаргах өндөр эрсдэлтэй байдаг.

Ухрах үедээ зам тээврийн осол гаргасан жолооч нарын 80 орчим хувь нь автомашиныхаа урд хаалганы шилний толь харагдах хэсгийг хамруулан бүхэлд нь өнгөт хальс нааж халхалсан байдаг байна

Автомашины салхины шилэндээ тень наасан жолооч нь харанхуй шөнө хар өнгийн нүдний шилтэй явж байгаа хүнтэй адил харах чадвар муу байдаг тул өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах буруу үйлдэл гаргахгүй байхыг ТЦА-аас зөвлөж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.