СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Осолд өртөж нас барсан уурхайчдын ар гэрт 193 сая 320 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Төв аймгийн Заамар сум Хайлааст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Эко алтан Заамар" ХХК-ийн уурхайн талбайд болсон ослын улмаас хоёр хүн бэртэж, дөрвөн хүн шороонд дарагдсан билээ. Одоогоор аврагчид хоёр уурхайчны цогцсыг олсон бөгөөд үлдсэн хоёр уурхайчныг олоогүй байгаа.

Нас барсан уурхайчдын ар гэрт хуулийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмж буюу 193 сая 320 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгох аж. Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас /"Эко алтан Заамар" ХХК/ олгох нэг удаагийн уг тэтгэмжийг дөрвөн уурхайчны ар гэрт олгоно. 

Мөн Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тухайн осолдогчийн цалин хөлс, ажилласан жилтэй нь уялдуулж олгоно гэсэн заалт бий. Шороонд дарагдсан дөрвөн уурхайчин 2-4 хүүхэдтэй хүмүүс байсан. Тэдний хоёрынх нь хүүхдүүдэд уг тэтгэмжийг 100%-иар, нэг ажилчны хүүхдүүдэд 75%, нэг ажилчны хүүхдүүдэд 50%-иар олгохоор байна гэж МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хэллээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.