Энэ долоо хоногийн баасан гариг буюу 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдөр бүх нийтээрээ амарна. Үргэлжлүүлээд хагас бүтэн сайны амралтын өдөр тохиож буй учраас Монголчууд бид энэ долоо хоногт гурван өдөр дараалан амрах аж.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн гуравдугаар сарын 8 буюу "Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг амралтын өдөрт тооцож буй.
Энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Олон улсад 1910 оноос эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэх болсон. "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр" гэх нэршлийг Данийн нийслэл Копенгагенд болсон олон улсын эмэгтэйчүүдийн хурлаар тогтсон бөгөөд хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг сонгожээ.