СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Пүрэвтүвшин миний дүү болгоомжтой байгаарай

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бус замаар худалдаж авсан гэх асуудлыг дэлгэн тавьсны дараа "Монголын зэс корпораци"-ийн талаас мэдээлэл хийж сайд Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. 

-"Монголын зэс корпораци"-ийн зүгээс таныг шүүхэд өгнө гэсэн. Танд мэдээлэл байна уу?

-Иргэн Ц.Пүрэвтүвшин /Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал/ өөрийг нь гүтгэсэн гэдэг үндэслэлээр намайг шүүхэд өгсөн байна лээ. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш ямар ч хуурамч мэдээлэл өгч байгаагүй. ЗГХЭГ-ын дарга гэдэг албан тушаал бол маш хариуцлагатай алба. Би баримт дээр үндэслэж ярьж байна. Нийт материалын 1/5-ыг л би дэлгэсэн, бусад мэдээллийг шүүхийн өмнө дэлгэх боломжтой.

. О.Орхон, М.Мөнхбаатар гэх мэт залуусыг би өрөвдөж байна. Жинхэнэ эзэд нь яагаад гарын үсэг зурахгүй байна. . Хүний гар хөл, бусдын гар хөл болж байна шүү дээ. Өөрөө л хохирох вий дээ гэж би Ц.Пүрэвтүшин дүүдээ захихыг хүсэж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.