СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мартын 8-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 14 хүн бэртэл гэмтэл авсан ба бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 9, мөргөлдөх хэлбэрээр 11 осол, үл хөдлөх зүйл, гэрлийн шон зэрэг мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Гарсан ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

1.    БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрын орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

2.    Мөн БЗД-ийн нутаг Цайз төвийн урд замд Mercedes benz маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас T.Pruis, N.Caravan, T.Pruis маркийн 3 автомашинтай мөргөлдөж, зорчигч 2 хүн гэмтсэн хэргүүдийг шалгаж байна.

ба согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдож, өртсөн жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна.

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж амралтын өдөр болгодог билээ. Иймд .

Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу 3-р сарын 07,08-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна.

Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.