СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Явган зорчигчийг дайрч амь насыг хохироогоод зугтсан хэргийг шалгаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Нийтийн тээврийн газраас өнгөрөгч долоо хоногийн зам тээврийн осол, зөрчлийн тухай мэдээ ирүүллээ. 

Өнгөрсөн долоо хоногт тус албанд 840 дуудлага, мэдээллийг ирснээс, осол, хэргийн улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирч, нийслэлд 27 хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байсан байна.

Мөн зам тээврийн ослын 18 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 48 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 4, онхолдох хэлбэрээр 3 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж.

Тухайлбал, БЗД-ийн нутаг Ерөнхий боловсролын 127 дугаар дунд сургуулийн зүүн замд марк, улсын дугаар  тодорхойгүй автомашины жолооч нь  явган зорчигч 40 настай, эрэгтэй П-г мөргөж амь насыг хохироож осол хэргийн газрыг орхиж явсан хэргийг шалгаж байна. 

Мөн Дорнод аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн нутаг “Хавтгай ар” гэх газар шороон замд 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр "Даюун" маркийн мотоцикль онхолдож, жолооч 39настай, эрэгтэй М-н амь нас хохирсон зэрэг хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 165 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 27 жолоочийг шүүхээр баривчилж ажиллажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.