Австралийн Аделайд хотын урлагийн музейд хадгалагдаж ирсэн 500 жилийн настай Хинду шашны бурханг 50 гаруй жилийн өмнө хулгайлсан болохыг тогтоожээ. Түүхийн үнэт олдвор хулгайнх тул Австралийн Засгийн газар Энэтхэгийн Засгийн газарт бурхны хөшөөг буцаан олгох юм байна. 16 дугаар зууны үед бүтээгдсэн “Бүжиглэж буй Шива” бурханг хулгайлагдсан гэдгийг нотлох 1958 онд авсан гэрэл зураг гарч ирсэн байна. Тухайн үед Шива бурхны хөшөө Энэтхэгийн Хинду сүмээс алга болжээ. Хэргийг нягтлан шалгахад хөшөөг 1982 он хүртэл алга болсон гэж мэдээлээгүй байж. Энэтхэг улсын эрх баригчид хулгайлагдан Австралид очсон хөшөөг албан ёсоор буцааж авчрахаар бэлдэж байна. Австрали улсад хөшөөг буцаан олгоход сарын хугацаа өгчээ. Аделайд хотын урлагийн музей 76 см өндөр, 100 кг жинтэй урлагийн бүтээлийг 2001 онд 436,000 австрали доллараар худалдаж авсан байна.
Эх сурвалж: www.cnn.com