СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-28

НИТХ-ын даргаар С.Амарсайханы оронд Р.Дагва болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

НИТХ-ын ээлжит XXII хурал өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч эхлэхгүй байсаар 15:00 хүртэл хойшилж байгааг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва мэдэгдлээ. Хойшилсон шалтгаан нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ цэвэрлэх байгууламжийн шав тавих арга хэмжээнд оролцоод эзгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлав. 

Харин НИТХ дахь АН-ын бүлгээс эхлээгүй хурлыг хойшлуулж, завсарлуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Мөн НИТХ-д олонх болсон МАН дараагийн даргыг нэр дэвшүүлэх асуудалд байр сууриа нэгтгэж чадаагүй нь эндээс харагдаж байна  хэмээн мэдэгдсэн юм. 

Уржигдар болсон  аж. Гэхдээ түүнийг томилох хуралдаан дээр өөр хэн нэгэн заалнаас нэр дэвших боломжтой.

Учир нь НИТХ-ын төлөөлөгч дунд  Ц.Сандуйгийн талынхан буюу /угтаа М.Энхболдын талынхан/ С.Мөнхчулууныг дэмжигчид анх 24 байсан бол уржигдрын С.Амарсайханыг Нийслэлийн засаг дарга болгох хуралдаан дээр 19 болж буурсан нь анзаарагдсан. Гэхдээ 19 бол том хүч. Тэд зүгээр суухгүй нь мэдээж.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргыг сонгох хуралдаан дээр хоёр нэр дэвшигч ширүүн өрсөлдсөн шиг нөхцөл байдал НИТХ-ын даргыг сонгох хуралдаан дээр үүсч болзошгүй гэх таамаглал бий. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.