СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-28

МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох Их хурал эхэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд эхэллээ. Бизнесийн томоохон ААН, компанийн удирдлагаас олон хүн нэр дэвшиж байгаа энэ удаагийн МҮХАҮТ-ын удирдах багийн сонгууль нэлээн өрсөлдөөнтэй болохоор байна.

Танхим бол бизнесийн төлөөллийн байгууллага. Тэргүүнээ буюу МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчийг дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа сонгож ажиллуулдаг.

Одоо ажиллаж байгаа Ерөнхийлөгч Б.Лхагважавын сонгуульд хугацаа дууссан тул ийнхүү дараагийн Ерөнхийлөгчөө сонгох гэж байна.

Яг одоо их хурлаар өнгөрсөн дөрвөн жилд танхимын хийсэн ажлыг үнэлж дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж байна. Мөн хэлэлцэх асуудлын дараалалд МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгох асуудал багтсан. Ганц Ерөнхийлөгч сонгох бус хяналтын зөвлөл, Танхимын удирдлагын сонгуульт гишүүдийг ч өөрчлөх аж.

МҮХАҮТ-ын Дүрмийн дагуу Танхимын удирдах байгууллагууд, Хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх, сонгох ажил дүрмийн дагуу Их хурлаас шууд нэр дэвших журмаар явагддаг бөгөөд нэр дэвшүүлэх ажлыг Их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 26-ний 17.00 цагаар дуусгавар болгосон

МҮХАҮТ-ын дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдаг.

Одоогоор танхимын ерөнхийлөгчид нэр дэвшихээ дөрвөн хүн албан ёсоор мэдэгдсэн. Тэд бол МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар юм. Мөн “Өгөөж чихэр боов” компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарч эхэллээ. 

Танхимын Удирдах зөвлөлтийн гишүүнд дараах шалгуурыг тавьдаг

Танхимын гишүүнээр элсээд гурваас дээш жил болсон, гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй гишүүн танхимын удирдах зөвлөлд нэр дэвших боломжтой бөгөөд Их хуралд оролцож буй нийт гишүүдийн олонхийн саналаар сонгодог. Удирдах Зөвлөлөөс Тэргүүлэгчдийг сонгох бөгөөд Танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч, Танхимын дарга, Орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар тэргүүлэгч гишүүн байдаг.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.