"Хэвтүүл" хөдөлгөөний залуус ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 2-нд бас нэгэн тайван жагсаалыг Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ.
Тус хөдөлгөөнийг зохион байгуулагчдийн зүгээс цахим орчинд мэдээлэл хийсэн байна.
Сайн байцгаана уу эрхэм Монголчуудаа. Бидний хэсэг залуус төрийн идээ бээр бугшсан, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан, хувааж авсан байдлын эсрэг жагсаал зохион байгуулж байна. "Хэвтүүл" хөдөлгөөн нь Чингисийн үеэс гарсан нэршил бөгөөд Хэвтүүлүүд Чингис хааныг хамгаалдаг, тухайн үеийнхээ төрийг хамгаалдаг хүмүүс байсан. Орчин үеийн хэллэгээр бол төрийн тусгай хамгаалалт юм. Иймээс бид Монголчуудыгаа уриалж төрийн идээ бээрийг шахахын тулд гуравдугаар сарын 2-нд тайван жагсаал зохион байгуулна. Монголын ард иргэд олноороо оролцоно уу.
Уг хөдөлгөөнийхөн ирэх долоо хоногт зохион байгуулах тайван жагсаалынхаа үеэр ЖДҮХС, 60 тэрбум, ШХАБ-ын урвагчид, тендер тоногчид, МАНАН бүлэглэлийн эсрэг дуу хоолойгоо хүргэх аж.