Цайны цагийн зочин: "Ламын Гэгээн Монгол Сүнчой" ТББ-ын тэргүүн Н.Түвшинтөр
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багш Монголын сүсэгтэн олонд зориулан онлайн номын айлдвар айлдахаар болжээ. Энэхүү номын айлдвар нь хаврын тэргүүн сарын шинийн 24 буюу энэ сарын 28-нд “Бөхийн өргөө”-нд болох юм. Энэхүү үйл ажиллагааг “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ-аас зохион байгуулж буй юм. Мөн гуравдугаар сарын 1-нд “Корпорейт конвеншн центр”-т оюутан залууст хандан Далай багш номын айлтгалаа хүргэх юм.
Далай багшийн онлайн айлдварыг манай www.livetv.mn сайт шууд дамжуулан хүргэнэ.