СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Хотын даргыг сонгох хурал дээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эсэргүүцлээ илэрхийллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Нийслэлийн засаг даргад нэр дэвшигчийг тодруулах НИТХ өглөө 11:00 цагт эхэлсэн боловч НИТХ дэх Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авсан юм. 

"Смарт ТҮЦ" эрхлэгч эмэгтэйчуудийн төлөөлөл уг хуралдааны үеэр үймээн тарьж, НИТХ-ын дарга С.Амарсайханд үгээ дамжуулмаар байна гэж хашгиралдаж байлаа. Тэднийг цагдаагийн албан хаагчид хүчээр хурлын танхимаас хөөж гаргасан юм. 

Харин НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Мөнхбаатар: "Энэ бол улс төрийн зорилгоор зохион байгуулж байгаа ажиллагаа гэж харж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэн хүн оролцох эрх нээлттэй. Тийм ч учраас бид LIVE дамжуулалт хийлгэж байгаа. Хэрэв заавал өөрийн биеэр хуралд оролцоно гэвэл бичгээр хүсэлтээ гаргаж, бидэнд урьдчилж мэдэгдэх ёстой. Саяны хүмүүс бичгээр хүсэлтээ гаргаагүй учраас хурлаас гаргалаа. Саяын нөхцөл байдлыг та бүхэн харсан. НИТХ-ын дарга гэдэг бол Хотын захирагчийн шийдэх асуудал болохоос НИТХ-ын дарга шийддэг асуудал биш" гэж хэллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.