Өнөө шөнө нутгийн баруун өмнөд хэсгээр, маргааш өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Энэ сарын 26-наас гуравдугаар сарын 2- хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв. Энэ сарын 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотын цаг агаарын 5 хоногийн мэдээ: