Цайны цагийн зочин: "Мон Шинжүкү Skinmed" арьсны эмнэлгийн эмч Г.Ундрахыг яриаг доор сийрүүлэн буулгав.
Манай эмнэлэг клиник түвшний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлээд байна. Одоогоор өндөр хөгжилтэй орнуудад ашиглагдаж буй, эрүүл арьсанд эрсдэл учруулахгүйгээр хурдацтай эмчлэх, хүний биед сөрөг нөлөөгүй, хэсэгчилсэн эмчилгээнд зориулагдсан VTRAC 308 эксимер лазер аппарат, мөн цайралт болон хайрст үлд, атопи өвчлөлийн тархалт ихтэй өвчтөнд нэг удаагийн эмчилгээгээр бүтэн биеэр ороход зориулагдсан, арьсны дархлааг сайжруулдаг DERMARAY 200 гэсэн 2 төрлийн аппарат төхөөрөмжийг эмчилгээндээ ашиглаж байна.
Аппаратны хувьд зөвхөн арьсанд нөлөөлдөгөөс өөр бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлдөггүй байгаа. Эсүүдийг хүчтэй гэрэлд цочруулж байгаа учраас тод өнгийн бор өнгийн нөсөөнүүдийг үүсгэдэг.
Яагаад хүний арьс цайдаг вэ гэвэл арьсны өнгийг бий болгодог эс байдаг. Энэ эсээс меланин гэдэг бодис маш их хэмжээгээр ялгарч тухайн хүнийг бор, цагаан, шаргал арьсыг бий болгодог. Стресс, бухимдал, сэтгэлзүйн байдал, нарны хэт ягаан туяа зэрэг маш олон төрлийн шалтгаан байгаа. Уг шалтгаанаас болоод меланин гэх эс маань өөрөө устаж үгүй болоод эсвэл унтаж болно. Энэ эс маань үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа учраас хэсэг газраа цайрч байгаа юм.
Арьс цайрах өвчин маань бусад өвчнөөс юугаараа ялгаатай вэ гэвэл. Арьсны гүнд байгаа эсүүд ихэнх нь дандаа үхдэг. Нэг хэсэг газрын арьс үхэж байхад нөгөө хэсэг газарт дагаад үхдэг
Зарим хүмүүсийн хувьд нүүр, гар гээд ил газруудад арьс нь цайрсан байдаг. Энэ өвчин маань халддаггүй, арьс нь цайрсан байдаг хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн маш их дарамттай байдаг. Иймд эцэг, эхчүүд маань ийм өвчтэй хүүхдийг зөвөөр ойлгохыг хүүхдүүддээ хэлж ойлгуулах хэрэгтэй.
Манайхаар эмчлүүлээд цайрсан хэсэг нь борлоод эдгэрээд ирэхлээр хүүхдүүд маань амьдралын идэвхтэй болдог. Анх орж ирэхдээ мэндэлж чадахгүй доошоо газар шагайдаг байсан бол дээгүүр хараад инээгээд явах болсон. Эмчилгээний үр дүн гараад ирэхлээр тухайн хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлснээр эмчилгээ маань цаашид таатайгаар үргэлжлэх боломжийг бүрдүүлж өгдөг.
Арьс цайрах өвчин нь бусад эрхтэн тогтолцоонд далдуур маш их хүндрэл өгч байдаг. Хэсэг газраа цайрсан байдаг ч гэсэн цаагуураа эрхтэн тогтолцоо, бөөр, элэг, дааварт нөлөөлж зарим тохиолдолд бөөрний дутагдалд хүргэдэг байгаа
Уг өвчин анх гарч эхлэхдээ тухайн хэсэг газартаа бага зэргийн загатнаад, улайдаг. Наранд түлэгдсэний дараа үүслээ гэж хүмүүс ярьдаг. Хайрст үлд өвчний хувьд оройн цагаар маш их загатнадаг. Үүнээсээ болоод унтаж чадалгүй, нойргүйддэг. Стресс, нойргүйдтэл, ханиад, хоолой өвдөх шалтгаануудаас болоод сэдрэхээс гадна шинээр үүсэж болдог. Хайрст үлд өвчин маань хэдийд оношлогдсон, хэр их талбай эзэлсэн зэргээс хамааран эмчилгээний хугацаа, үр дүн янз бүр байна.
Арьс цайрах өвчлөл маань бага насны хүүхдүүдэд илүү элбэг тохиолддог. Диатез маань явсаар байгаад арьс цайрах өвчнийг үүсгэх тохиолдол байна. Хүүхдийн хоололт маш их чухал, шим тэжээлтэй, эрүүл, зөв зохистой хооллож чадаж байна уу. Чихэр их иддэг бол арьс цайрах өвчин маань сэдрэн гарч эхэлдэг. Ихэнх тохиолдолд манайд хандаж байгаа хүүхдүүдийг судлахад цэцэрлэгт явсаны дараа арьс нь цайрч эхэллээ хэмээсэн байдаг. Тэгэхээр цэцэрлэгийн хоол маань шим тэжээлтэй байж чадаж байна уу, эсвэл хэт их чихэртэй хоол бүтээгдэхүүн өгч байна уу гэдгийг харьяа байгууллагууд нь хянах хэрэгтэй байх. Нэг ээж хэлэхдээ “Цэцэрлэгт өглөө чихэртэй каш, бичээн өгдөг” гэсэн өдөрт авах ёстой сахарын хэмжээ ихэсвэл арьс цайрах өвчнийг сэдрээдэг. Түүнээс гадна хүүхдийн арьс арчилгааг маш сайн, маш зөв хийж өгөх хэрэгтэй.
Хуурай арьстай хүмүүсийн хувьд арьсаа маш сайн чийгшүүлэхгүй бол арьсны өвчин бэлэн зогсож байдгийг анхаарах хэрэгтэй.
Япон талын эмнэлэгтээ гурван сарын хугацаанд гарсан үр дүнгээ танилцуулсан. Учир нь Японд нэг жилийн турш эмчлэгдэж байхад манайд гурван сарын дотор үр дүн өгч эхэлсэнд гайхсан байсан. Монгол хүний арьсны онцлог, нарны тусгалаас болж илүү хурдан үр дүн өгсөн байна хэмээн тайлбарласан.
Огт арьс цайрах өвчингүй бол байнга нарны тос хэрэглэх хэрэгтэй. Наранд хэт их удаан байх нь арьсны эсийг гэмтээдэг. Иймээс нарнаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй