СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Засгийн газар Умард Солонгосын эсрэг шинэ хориг баталлаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

АНУ-ын Сангийн яамнаас Умард Солонгосын эсрэг дахин шинэ хориг арга хэмжээ авахаар болсноо мэдэгдлээ. хэмээн буруутгажээ. 

ОХУ-д үйл ажиллагаагаа явуулдаг “Воласис Силвер Стар” болон Хятадад байдаг “Чайна Силвер Стар” компаниудын гүйцэтгэх захирал Жон Сон Ваг Умард Солонгосын эсрэг эдийн засгийг хоригийг зөрчсөн гэж Вашингтоноос буруутгаж байгаа юм. АНУ дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, пүүс компаниудаас биеийн байцаалтаа хуурамчаар үйлдсэн Умард Солонгосын иргэдийг ажилд авахгүй байхыг шаардсаар байна. Энэ үйл явдлыг шинжээчид байна гэж харжээ. 

Хэдийгээр Дональд Трамп, Ким Жон Ун нар дахин нээлттэй уулзах тухай яригдаж байгаа ч Умард Солонгос улс цөмийн зэвсэггүйжүүлэх үйл явцыг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй байна гэсэн юм. Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэд, үйл ажиллагаа явуулдаг компаниудын орлогоор Пхеньян цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлж байна гэж Америкийн Төрийн нарийн бичгийн зөвлөлөөс мэдэгджээ. Техник технологийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Умардын мэргэжилтнүүд мэдээлэл технологийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн тэр дундаа вебсайт, аппликейшн, аюулгүй байдлыг хангах программуудыг үйлдвэрлэн хилийн чанадад өндөр үнээр зарж хөрөнгө хуримтлуулж байна гэж Сангийн яамнаас мэдээлээд байна.

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.