- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Халуун сэдэв: Хар тамхины хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр оролцсон юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн бодис хэрэглэхийг хориглодог. Монгол Улсад мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлдөг эм, бодисыг үнэлдэггүй. Баячуудын хүүхдүүд, хөрөнгө мөнгө хүмүүс авч хэрэглэдэг гэсэн ташаа ойлголт байдаг. Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэгт 199 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад түүнд 412 хүн холбогдуулан шалгасан. Үүнээс 75 эмэгтэй, насанд хүрээгүй 6 хүүхэд холбогдсон.
Сүүлийн таван жилийн судалгааг харвал илт өссөн үзүүлэлттэй байгаа. Татаж хэрэглэхээс гадна бусдад зарж ашиг олох гэсэн бүлэг этгээдүүд төрөл бүрийн аргаар Монгол Улсын хил гаалиар нэвтрүүлэх гэж оролдож байна. Өнгөрсөн оноос Монгол улсын иргэний нэр дээр хаягласан олон улсын шуудан илгээмжээс мансууруулах төрлийн бодис илэрсэн. Шинэ он гарснаас хойш таван гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээ авсан.
Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэгт 199 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад түүнд 412 хүн холбогдуулан шалгасан. Үүнээс 75 эмэгтэй, насанд хүрээгүй 6 хүүхэд холбогдсон
Мансууруулах бодисыг зөвхөн татаж хэрэглэсэн хүн эрүүгийн хариуцлага гэсэн ойлголт байдаг. Гэтэл мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлдөг эм бодисыг зарж байгаа биедээ тээвэрлэж, авч явж байгаа хамт байлцсан дэмжигчээр оролцсон хэн ч байсан эрүүгийн хуулийн дагуу ял шийтгэл амсана. Хуулийн заалтанд торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэнэ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг хэрэглэснээр ямарваа нэгэн төрлийн ял шийтгэлтэй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэг 20:7-20:15 хүртэл тус бүрт зүйчлэн өгсөн байдаг.
Анх удаа хэрэглэж байгаа иргэдийн хувьд сониуч байдлаасаа болж, бусдын нөлөөнд автах хэн нэгэн хэрэглэгч байх юм бол сонирхож үзэн гэмт хэргийн хохирогч болон холбогдох тохиолдол байна.
Мансууруулах бодисыг зөвхөн татаж хэрэглэсэн хүн эрүүгийн хариуцлага гэсэн ойлголт байдаг. Гэтэл мансруулах бодис, сэтгэцэд нөлөөлдөг эм бодисыг зарж байгаа биедээ тээвэрлэж, авч явж байгаа хамт байлцсан дэмжигчээр оролцсон хэн ч байсан эрүүгийн хуулийн дагуу ял шийтгэл амсана