- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж нийтийн эзэмшлийн өмч хөрөнгө, ногоон байгууламж, эгнээ тусгаарласан хайс хашлага, гэрлийн шон, троссон хашлага зэргийг эвдэж сүйтгэх аваар осол ихээр гарч байгаа билээ.
Түүний нөхөн сэргээлт, засвар, арчилгааны зардлын хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэхтэй холбогдох асуудал ямар ч эзэнгүй, хяналтгүй өдийг хүрсэн байна. Нэг аваар гарахад жолоочийн эвдэж сүйтгэсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн нөхөн төлбөрийг 10 гаруй газрын аль нэг дансанд байршуулж хохиролгүй болгодог байна.
Нийслэл хотод 90138 метр хайс, 11823 ширхэг гэрэлтүүлгийн шон байдаг гэх судалгаа бий. Гэтэл сард дунджаар 70-100 метр хайс тоноглолтын хамт 1-3 гэрлийн шон, 2-5 ширхэг замын тэмдэг дайрагддаг
Тэгвэл цаашид нөхөн сэргээлтийн зардлыг Төрийн сангийн дансанд байршуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавин гүйцэтгүүлж байхаар шийдвэрлэжээ. Ингэснээр бүх төлбөр тооцоог хянах боломж бүрдэх юм.
Өнгөрсөн онд 1938 у/м хайс дайрагдаж 131,784,000 төгрөгийн хохирол учирснаас 627 у/м хайсны 50,184,075 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж засвар үйлчилгээ хийж 89,148,000 төгрөг буюу 1311 у/м хайс хашлага дайрсан эзэн холбогдож тогтоогдоогүй байна.
Дашрамд дурьдахад, Нийслэл хотод 90138 метр хайс, 11823 ширхэг гэрэлтүүлгийн шон байдаг гэх судалгаа бий. Гэтэл сард дунджаар 70-100 метр хайс тоноглолтын хамт 1-3 гэрлийн шон, 2-5 ширхэг замын тэмдэг дайрагддаг байна.