Таньд хууль, эрх зүйн зөвлөгөө хэрэгтэй байгаа ч хаана хэнд хандахаа мэдэхгүй бас үнэ өртөгийн хувьд үнэтэй мэт санагдаж байгаа бол маргааш Монголын Хуульчдын холбооноос үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөхөөр болжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.
Энэ сарын зөвлөгөө өгөх өдөрлөг энэ сарын 20-ны өдрийн өглөө 09 цагаас 17 цаг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулагдана.