- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын “ Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.3.3 Ногоон хөгжлийн бодлогын 3.6 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.6 дах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ” тогтоол гарсан.
Энэ оны гуравдугаар сарын 01-нээс хориглож худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглож байна
Ингэснээр бүх төрлийн 0,035-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг энэ оны гуравдугаар сарын 01-нээс хориглож худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглож байна.
Хуулинд нийцээгүй сав, баглаа боодол ашигласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах талаар тогтоосон хууль тогтоомжийг заавал мөрдөх нь бүх нийтийн үүрэг юм. Иймд та бүхэн хуулиа хэрэгжүүлэн байгаль болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө, хор уршиг ихтэй нийлэг гялгар уутнаас татгалзаж даавуун уут хэрэглэж заншихыг уриалж байна.