СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-02-18

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр буюу аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 18-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдан, Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээж байна.
Гандантэгчэнлин хийдийн Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы НАСНЫ АВШИГ хайрлав. Мөн.

Урт наслуулж, эрүүл энх байлган, барцадгүй, эд таваар элбэг дэлбэг байлгахыг хүсэн бодон залбирах хэрэгтэй

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц айлтгалт эхлэхээс өмнө сүсэгтэн олондоо ном хурах үеэр доорх зүйлсийг бодон дотроо сүсэглэхийг дурдсан юм. Тэрбээр “. Хүн урт насалж байж жаргалтай сайхан амьдарна иймд өнөөдөр Зэвээн ном айлтгана. Зэвэээн ном айлтгаж байгаа үед урт наслуулж, өвчин зовлонгүй амьдруулж өгөхийн төлөө өөртөө болон бусад хүмүүсийн төлөө залбирах хэрэгтэй” хэмээсэн юм.

Өндөр гэгээн Занабазарын Жанлавцогзол судрын тайлбар айлтгалыг төв болон монгол хэлээр уншин утгыг нь сүсэгтэн олонд тайлбарлан хэлсэн юм. Уг тайлбарын дөрвөн мөртийг та бүхэндээ хүргэж байна. 

Эгэл нисваанисыг муу үр цагтаа боловсорсон 

Элдэв зовлонгийн энэ түймэр бүхэл аяндаа амирлаад

Эсрэг тэсрэгийн өс арилган энэрэл асрамжаар найрамдаж

Энх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн соёрх оо.

Үүний дараагаар Гандантэгчэнлин хийдийн Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы НАСНЫ АВШИГ хайрлав. 

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд мандал өргөн,  сан даллагын ном айлдав. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.