“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж эхлээд зургаан жил болж байна. Өнөөгийн байдлаар 3000 гаруй оюутан хамрагдаад байна. Хөтөлбөрийн зорилго нь оюутан залуус их, дээд сургуульд суралцангаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж цэргийн эрдэм эзэмшихэд оршиж байгаа ажээ.
Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургуульд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусыг олшруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад уг хөтөлбөрийн зорилго оршино.