Их хотын чимээ шуугиан, хөл хөдөлгөөнөөс амсхийх хүсэлтэй хүмүүст Канад улсын Куэбэк мужийн Номинингуэ хотод байдаг тухлаг монгол гэрийг санал болгожээ. Өвөл, зун, хавар, намар жилийн дөрвөн улиралд алинд нь ч зочилж амрах боломжтой гэр буудал Оттава болон Монреаль хотуудаас хоёр цаг 30 минут явах зайд байдаг. Гараар урласан монгол үндэсний хийцтэй тавилга бүхий гэрт зургаан хүн амрах багтаамжтай. Гэрийн дунд байрлах зуухыг өвөлдөө галлаж дулаацуулан, зундаа үндэсний хоол хийж сонирхуулах аж. Гэрээс гараад уул хадаар аялж алжаалаа тайлах бүрэн боломжтой юм байна.
Монгол гэр буудалд нэг хоноход 25-30 канад доллар аж. Гэр буудлыг илүү тохь тухтай болгохоор ажиллаж байна. Канадууд ойрын жилүүдэд монгол гэрийг ихээр сонирхох болсон ба гэрийг канад хаусны технологиор барьж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: www.narcity.com