Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэлж байгаа талаар мэдээлэл хийлээ. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах ажээ. Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж. Энэ жил 20 мянга гаруй төгсөгч шалгалт өгөхөөр байгаа юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм байна. Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог салбар яамнаас 400 байхаар тогтоосон бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.
Монгол хэлбичгийн шалгалтандаа тэнцээгүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй.
Монгол хэлбичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтанд хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно.
Монгол хэлбичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар өнөөдрөөс эхэлж гуравдугаар сарын 4-ний 18:00 цагт дуусна. МХБШ-ыг ирэх гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах бөгөөд босго оноог 400 тогтоосон байна.
Монгол хэлбичгийн шалгалтын 25 хувьд монголбичгийн тест багтсан бөгөөд үлдсэн 75 хувьд монгол хэлний ерөнхий мэдлэг, эх бичүүлэх зэрэг багтсан гэнэ. Шалгуулагчийн хувьд МХБШ-тын 400 оноог авч чадахгүй байсан ч бусад хичээлээр ЭЕШ-таа өгч болох ч их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй юм байна. ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.