- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд, Алтан овоо орчимд өчигдөр буюу шинийн 8-нд нар харахаар 800 гаруй тээврийн хэрэгсэл, 4000 орчим хүн цугларсан байна.
Цагдаагийн газрын алба хаагчид байнгын болон түр постод 24 цагийн турш хяналт, шалгалт хийн ажилласны үр дүнд орон нутгийн замд зам тээврийн осол, гэмт хэрэг гараагүй бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэгийг илрүүлэн, зөвшөөрөлгүй галт зэвсэг нэг, сум таван ширхэгийг хураан авч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар 75 жолоочийг 3,525,000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцлоо.
Иргэд, зорчигч нарт сэрэмжлүүлэхэд жолооч нар эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн буюу хэт ядарсан үедээ болон тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хурдаа тохируулан хамгаалах бүсээ бүслэж, өөрийн болон гэр бүл, найз нөхдийнхөө аюулгүй байдлыг хангаж явахыг анхааруулж байна.