Өнөөдөр шинийн 8-ны билэгт сайн өдөр билээ. Шороон гахай жилийн шинийн 8-ны энэ өдөр сүсэгтэн ард засал номоо хийлгэхээр гандан, хийдийг олноор зорьж байна. Монголчууд шинийн 15-ны өдөрт багтаан тухайн жилийнхээ засал номоо хийлгэхийг зорьдог. Энэ уламжлалын дагуу уг өдрүүдэд гандан, хийдээс сүсэгтэн олны хөл, хөдөлгөөн тасрахгүй байна.
Шинийн 15-ны өдөр засал номоо хийлгэснээр буян арвижиж, амьдралын замыг засдаг хэмээн бурханы номонд айлддаг билээ. Монголын бурханы МБШТөв Гандантэгчэнлин хийднэд ирсэн иргэдийн хувьд дараалал ихтэй байгаа ч номоо бичүүлж, Алтанганжуур номын айлтгалыг сонсондоо таатай байна хэмээв.