Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн ОНХА-ны лам Ч.Бямбажаргал гарч буй урвуулагч хэмээх гахай жилийн өнгийг толилуулж байна.
Энэ жилийн хувьд жилийн эхээр ширүүн салхитай, дунд үеэр бороотой, мөндөр буух байгалийн үзэгдэл зурагдсан. Өтгөс өвгөдөд амгалан залуус болон нялхастад хатуу гэж гарсан байдаг. Сар бүрийн эхэн 8, 15, 30 гээд их дүйчингүүд байдаг. Цагаан сарын шинийн 1-нээс 15-н хүртэл их дүйчин байгаа юм. Бурхан багш энэ хугацаанд тэрсүүдийн зургаан багш тэргүүтэй буруу үзэлтнүүдийг дарж, их номын хувилгааныг үзүүлсэн гэж үздэг. Ингэснээр бурхны шашныг 10 зүгтээ түгээн дэлгэрүүлсэн гэж байгаа. Тэр учраас энэ дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг. Заслаа хийлгүүлнэ гэдэг маань нэг ёсондаа буян хураач байна гэсэн үг.
Түүнчлэн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр буюу аргын тооллын хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагаас "Буянт-Ухаа” спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээнэ.