СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-12

Ээлжит бус чуулганыг ирэх сард хуралдуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Энэ нь гишүүд спикерээ огцруулахаар хоёр сарын хугацаанд ажил хаяж, чуулганы есөн удаагийн хуралдааныг хийж чадаагүйтэй холбон тайлбарлаж буй. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулж, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэхийг Ерөнхийлөгч болоод УИХ-ын гишүүдийн олонх нь шаардаж, дэмжиж байгаа юм. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх сарын дундуур буюу гуравдугаар сарын 10-25-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тов гаргажээ. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр бөгөөд УИХ-ын даргын захирамжаар баталгаажих учиртай юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөр ээлжит бус чуулган хуралдуулах асуудлыг ярилцаж, тогтлоо.

Гуравдугаар сарын 10-ны үеэр ээлжит бус чуулганыг зарлана. Хаврын чуулганаар нэлээд олон асуудал хэлэлцэхээр баталсан. Хуулийн дагуу заавал Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ. Үүний хажуугаар сонгуулийн гурван хууль, Улс төрийн намын санхүүжилтийн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Татварын багц хуулиудыг хэлэлцэнэ. Эдгээр хуулийг нэн даруй батлах шаардлагатай. Бэлтгэл ажил ч их байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал нь тодорхой, гаргах шийдвэрүүд нь бэлэн болсон асуудлыг хэлэлцдэг дэгтэй. Тиймээс зөвхөн хуралдахын тулд ээлжит бус зарлаж болдоггүй. Ажлын хэсгүүд байгуулах шаардлага байгаа. Үүнтэй холбогдуулаад ээлжит бус чуулган зарлахаар төлөвлөж байгаа юм.

Одоо ээлжит бус чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэх зэрэг бэлтгэл хангах шаардлага байна” гэсэн юм. Ийнхүү ээлжит бус чуулганыг ирэх сарын дундуур хуралдуулах нь тодорхой болсон ч ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй хэвээр үлдэв. Харин битүүний өдөр хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээс үзэхэд ээлжит бус чуулганаар дөрвөн асуудал хэлэлцэх бололтой. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа. Үүнийг бизнес эрхлэгчид их анхааруулдаг. Энэ хуульд өөрчлөлт оруулбал бүтээн байгуулалтын ажил шуурхай болно. Мөн Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хуулийн төсөл нэлээд удчихлаа. Энэ бол олон нийтийн анхаарлыг татаж байгаа асуудал. Энэ гурван төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцмээр байна. Үүнээс гадна гэсэн юм.

Ээлжит бус чуулганаар УИХ-ын даргын захирамжид тусгасан асуудлуудыг л хэлэлцэх хуультай. Тиймээс ч эдгээр асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь гэсэн таамаг гарч буй. Ингээд эдгээр хуулийн төслийн талаар товч танилцуулъя. Татварын багц хуулийн төсөлд Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчлэл, бусад 20 хуулийн өөрчлөлт оржээ. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн төсөлд татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгаж, илүү төлсөн татварыг буцаан олгох, татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлж, эрсдэлтэй өрийг түрүүлж хураах, эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй байхаар зохицуулалт оруулж байгаа юм. Үүнээс гадна жилийн борлуулалт нь

Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болох юм. Харин Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн ч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудалтай холбоотойгоор хэсэгтээ хойшлоод байгаа юм. Уг нь тус хуулийн төслийг эздэдээ хүрдэггүй төрийн дэмжлэгийг эздэд нь хүргэх, зах зээл, эдийн засагтай уялдуулан шинэчлэх зорилготойг төсөл санаачлагчид онцолж байгаа. Тиймээс ч аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгох, аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байх зохицуулалт оруулсан байна. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. Үүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэг бүлэгт хамруулан ажилтан нь нэг, 200 байсан ч ижил шалгуур тавьдгийг өөрчилсөн байна. Тодруулбал, бичил, жижиг, дунд эрхлэгч гэж дотор нь гурав ангилан зээл авах зэрэгт өөр өөр шалгуур тавих аж.

нь хамаарах юм байна. Харин дунд бизнес эрхлэгчид 200 хүртэлх ажилтантай, жилдээ 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгж хамаарах аж. Түүнчлэн өөр нэг чухал зохицуулалт нь салбар хариуцсан төрийн байгууллагын бүтэц буюу агентлаг байгуулах юм. Түүнчлэн сүүлийн үед цэрэг амиа алдсан харамсалтай тохиолдлууд гарч байгааг байгууллагын удирдлагатай холбон тайлбарлах нь бий. Өнгөрсөн онд Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч зөвлөхөөрөө ажиллуулах болсноос хойш одоог хүртэл тус албанд хүн томилоогүй байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгааг ийнхүү онцолж буй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.