СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2018-09-13

Цоо шинэ “Боинг-777x” тийрэлтэт онгоцыг танилцуулж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Боинг компани 777 загварынхаа шинэ хувилбар “Боинг 777х-9” загвараа танилцууллаа. Вашингтон дахь Боингийн үйлдвэр дэлхийн хамгийн том хос хөдөлгүүртэй тийрэлтэт онгоцыг үйлдвэрлэжээ. Онгоцны их биеийг хийж дууссан ч нислэг үйлдэхэд бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж баталгаажуулах хүртэл дахин нэг жил турших юм. Онгоцны хөдөлгүүрүүд, электрон төхөөрөмжүүд бүрэн дуусаагүй. Ерөнхий хэв загварын хувьд 99 жилийн турш үйлдвэрлэсэн загваруудаас хамгийн өргөн далавчтай, шатахуун зарцуулалт болон үйл ажиллагааны зардлаа 10 хувиар хэмнэх бүтэц зохион байгуулалттай. Луфтанса, Олл Ниппон Эйрвэйс, Эмирт компаниуд захиалгаа аль эрт өгсөн байна. “Боинг 747” болон “Эйрбус А380 Супер Жамбо” онгоцууд 4 тийрэлтэт хөдөлгүүртэй бол “Боинг 777х” хос тийрэлтэт хөдөлгүүртэйгээрээ онцлог. Боинг компани “х” загварын онгоцуудаа бага хүчин чадлаар хол зам туулахад анхаарлаа хандуулж байна.

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.