СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөвсгөл нууранд “Лексус-470” машин живжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Дуудлагын дагуу Хөвсгөл  аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашинтай нуурын усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийхэд автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байжээ. Түүнчлэн автомашин доторх эд зүйлсийг хайх боломжгүй учраас жолоочийн хүсэлтээр аврах ажиллагааг зогсоосон байна.

Энэ мэтээр гол, нуурын мөс цөмрөх, машин тэрэг живэх эрсдэл өндөр байгаа аж.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа бөгөөд зарим газруудад мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.