Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 1-нээс 11-ны өдрүүдэд нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар мэргэжлийн хяналтын байгууллагын 306 албан хаагч байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүрээр ажиллаж байгаа билээ.
Иргэдийн хувьд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн, хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг 70128012 утсанд мэдээллэх боломжтой. Уг мэдээллийн дагуу нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар газар дээр нь очин шийдвэрлэх юм байна. Өнөөдрийн байдлаар олон нийтийг хохироосон гомдол мэдээлэл ирээгүй гэдгийг албаны хүн хэллээ.