Баярын өдрүүдэд эрүүл мэндээ эрсдлээс хамгаалах талаар ЭМЯ-наас мэдээлэл хийсэн юм.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “Баярын амралтын өдрүүдээр ихэсдэг тодорхой өвчлөлүүд байдаг. Жишээлбэл, осол, гэмтэл. Осол гэмтлийн хувьд энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байна. Хэвийн үед ГССҮТ-ийн хүлээн авахаар өдөрт 300 гаруй хүн үйлчлүүлдэг бол өчигдөр гэхэд 250 хүн үйлчлүүлжээ.
Баярын өдрүүдэд 55 удаагийн яаралтай мэс засал хийгдсэн байгаа
Улсын хэмжээнд хоолны, архины хордлогын улмаас 39 эмчлүүлж байна.
Баярын өдрүүдэд 55 удаагийн яаралтай мэс засал хийгдсэн байгаа. Сар шинийн баяраа соёлтой тэмдэглэх, эрүүлээр баярлах зан үйл жилээс жилд сайжирч байгаатай холбоотойгоор өмнөх жилүүдтэй харьцуулахад тайван байна.
Иргэд маань баярын өдрүүдээр эмнэлэгүүд амарч байгаа гэж ойлгон, өвдөж зовиурлахаараа өвчин намдаас эм ууж аргалж байгаад баярын дараа ажил цуглахаар хүнд өвчлөлтэй иргэд олноороо эмнэлэгт ирдэг. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд төрийн өмчийн бүх эмнэлгүүд ажиллаж байгаа. Мөн мэргэжлийн эмч нар 24 цагаар ажиллаж байгаа учраас өвчин зовиур гарвал эмнэлэгт хандаарай.
Энэ жил Цагаан сарын баярын өдрүүдэд маш хүйтэн байна. Осгож гэмтсэн, хөлдсөн хэд хэдэн иргэн эмнэлгийн байгууллагад хандсан. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнээс харвал үргэлжлүүлэн цасан шуургатай, хүйтэн байх нь. Тэгэхээр бүрэн бус техник хэрэгсэлтэй хол замд гарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гадуур гарч осгож, гэмтэхээс сэргийлэхийг уриалж байна” гэлээ.
Хэрэв ямар нэгэн эрсдэл тохиолдож, биед зовиур илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөв. Өрхийн эрүүл мэндийн төвүүд баярын өдрүүдэд 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа бол 324002 дугаарын утсаар эрүүл мэндийн зөвлөгөөг 24 цагийн турш өгч ажиллаж байгаа ажээ.
Дэлгэрэнгүй видео: