- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Сар шинийн эдгээр өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, замын ачаалал ч эрс нэмэгджээ. Ялангуяа Улаанбаатараас Дархан, Эрдэнэтийг чиглэсэн авто замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний урсгал ч саарах хадлагатай байгаа билээ. Замын ачаалал эрс нэмэгдсэн энэ үед жолооч нар хурдаа тааруулж яваагүйгээс Улаанбаатар-Дарханы замд гарах авто ослын тоо нэмэгджээ. Нэг дор 3-4 машин мөргөлдсөн ослууд ч багагүй гарч байна.
Албан бус мэдээгээр битүүний өдөр буюу 02-р сарын 04—нөөс хойш шинийн гуравныг/02.07/ хүртэлх хугацаанд зөвхөн Улаанбаатар-Дархан чиглэлийн замд авто машины 20 гаруй осол болж зарим ослоор хүний амь эрсдэх тохиолдол ч гарсан байна.
Тиймээс орон нутгийг зорихдоо хурдаа тохируулж, бүсээ зүүж, шөнө оройн цагаар гэрлээ шилжүүлж явахыг анхааруулж байна.