CBS телевизийн “The World's Best” шоу өчигдрөөс эхлэн дэлгэцэнд гарсан юм. Тэгвэл "Mongolia's Got Talent" шоуны 2016 оны ялагч О.Энх-Эрдэнэ олон улсад гарах алхмаа хийн тус шоуны анхны дугаарт оролцсон байна. CBS телевизийн “Дэлхийн Авьяастан” шоу өчигдөр буюу Super Bowl тэмцээний дараа цацагдсан бөгөөд О.Энх-Эрдэнэ англи хэлээр огт ярьдаггүй ч кантри стилийн тухайг гайхалтай дуулсан нь үзэгчдийг төдийгүй шүүгчдийг алмайруулжээ.
Шоуны гол шүүгч нь жүжигчин Дрю Бэрримор, Их Британий хошин шогийн жүжигчин Жеймс Горден, жүжигчин Ру Пол Андре Чарльз нар. Харин тэдэнд дэлхийн 38 орны 50 шинжээч мэргэжилтэн туслах юм. Шинжээч нарын санал ялагчийг тодруулахад тооцогдох болно. Энэ шинжээчид манай улсаас дуучин Rokit Bay сонгогдсон гэнэ. Тэмцээний ялагч 1 сая ам.доллар авах юм байна.