УИХ-ын чуулган өнөөдөр таван хууль журам, төсөл хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлын эхний буюу Эүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Одоо хоёр дахь буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гшүүдээс санал авч байна.
Өнөөдрийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Засгийн газрын сайд нарын томилгоо багтаагүй байсан ч үдээс хойшхи чуулганаар хэлэлцэх шаардлагатай болсныг УИХ-ын дарга танилцууллаа.
Чуулган завсарлах хооронд холбогдох байнгын хороод хуралдаж ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайд болон ЗГХЭГ-ын даргын томилгоог хэлэлцэх юм байна.