СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Оюунжаргал: Цагаан сарын өдрүүдэд хүйтэн жиндүү байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга, доктор Л.Оюунжаргалтай уулзаж ойрын үеийн цаг агаарын төлөв байдлын талаар ярилцлаа. Тэрээр МУИС-ийг төгсч, магистр, докторын зэрэг хамгаалсан. Мөн Япон улсад магистрт суралцаж төгссөн. Цаг уурын салбарт 24 жил тасралтгүй ажиллаж байгаа юм.

-Удахгүй шинэ сар гарах гэж байна. Цагаан сарын үеэр, ялангуяа хүмүүс өргөн золголт хийдэг өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Манай цаг агаарын мэдээ өдөр болгон шинэчлэгдэж гардаг. Бидний харж байгаагаар яг цагаан сарын үеэр, тухайлбал шинийн нэгэнд гайгүй дулаан байх боловч хүчтэй салхитай байх нь ээ. Салхитай үед хүний биед мэдрэгдэх температур нэлээн хүйтэн жиндүү байна шүү. . Манай ард иргэд сүүлийн үед архи уух нь гайгүй болсон шиг байгаа юм. Тэгэхдээ л халамцуу, архи уусан үедээ хээр хөдөөгүүр битгий хол яваарай, осгож хөлдөхөөс болгоомжлоорой гэж анхааруулъя. .

Хүйтний эрч дахиад чангарах гэж байна. Тэгэхээр ер нь цагаан сарын өдрүүдэд хүйтэн жиндүү, салхи шороотой байх нь. Ард иргэд минь анхаарал болгоомжтой байгаарай. Одоогоор маш хүчтэй, нүүр нүдгүй цасан шуурга болох нөхцөл харагдахгүй, хэлэхэд арай хол байна. Гэхдээ л яг гадаа, морь малтай яваа хүмүүс онцгой анхаараарай гэж захимаар байна. Цагаан сар дөхөөд ирэхээр манай мэдээ илүү тодорхой болно.

Өнгөрсөн нэгдүгээр сард олон жилийн дунджаас дулаан, цаг агаар тогтвортой байлаа. 28, 29-ны өдрүүдээс эхлээд энд тэндгүй жаахан салхилж, хүйтний эрч чангарлаа. Маргааш нөгөөдөртөө харьцангуй гайгүй болно. Эргээд хоёрдугаар сар эхлэнгүүт, ялангуяа 2,3-ны өдрөөс ахиад л бүх нутгаар хүйтэрнэ гэх мэтчилэн цаг агаар тогтворгүй болно. Зарим газар олон жилийн дунджаас хүйтэн, зарим газраар дулаан, зарим газар яг дунджийн үзүүлэлттэй ижил байхаар янз бүр харагдаж байна.

-Олон жилийн дундаж гэдэг нь хэдэн жилийг хамруулсан үзүүлэлт вэ?

-Цаг уурын салбарт 30 жилийг хамруулсан дүгнэлт, үзүүлэлтийг олон жилийн дундаж гэдэг. Ард иргэд, ерөнхийдөө хоёр, гуравдугаар сар ямар байдаг билээ гэдэг өөрийн ой санамж дахь төсөөлөлтэйгээ харьцуулаад бодож багцаалахад болох юм. Ер нь иргэдэд өнгөрсөн жилтэй харьцуулахад ийм байна гээд мэдээлбэл илүү ойр байдаг.

-Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэж хоёр ойлголт яваад байгаа. Юугаараа ялгаатай вэ?

Уг нь бол нэг юмны л хоёр тал. Дэлхийн дулаарал гэж зөвхөн температурын дулаарлыг яриад байгаа юм. Энэ дулаарлаас хамаарч уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна. Энэ нь зарим газар эерэг үр дүн ч авчирч байгаа. Жишээ нь . Ийм өвөл мал ус ундгүй болчхоод малчдад хэцүү байдаг. Манайд ч гэсэн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, эрс тэс экстрем үзэгдлүүд маш их ажиглагддаг болж байна. Нэгдүгээр сард зарим газар +2 градус хүрч дулаарч, зарим бүсэд ажиглалтын рекордыг эвдлээ.
Өөрөөр хэлбэл нэг юмны баланс алдагдчихаад байна гэсэн үг шүү дээ. Түүнээс болоод л дэлхий даяар, энд тэндгүй байгалийн гамшигт үзэгдлүүд болж цаг агаар өөрчлөгдөж байна.

-Өвлийн байдлыг харвал хур тунадас багатай байлаа. Энэ хавар ер нь яадаг бол?

-Энэ салбарт удаан ажилласан хүний хувьд харахад . Байгууллагууд, хувь хүмүүс энэ тал дээр л анхаараасай гэмээр байна.

-Цаг уурын хэмжилт, мэдээллийг хэр шуурхай авч, дамжуулдаг вэ? Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах хэцүү юү?

-. Тэд маань температур, даралт, хурд тунадас, чийг, салхины зүг хурд, нарны гийгүүлэлт гээд олон үзүүлэлтийг хэмждэг. Бас усны ажиглалтыг маш олон гол дээр хийдэг. Орчны ажиглалт хийнэ. Тэгээд а. Автомат станцууд минут тутамд хэмжээд мэдээллээ явуулах боломжтой. Бас бөмбөлөг хөөргөж дээд агаар мандлын хэмжилтээ хийдэг. Мөн хиймэл дагуулын мэдээг ашиглаж байна. Өвөл бол цаг агаарын урьдчилсан мэдээ бичих их амархан байлаа. Одоо их хэцүү болж байна.

-Яагаад өвөл амархан байсан юм бэ?

-Өвөл эх газар маань их даралтын орны нөлөөнд орчихдог. Тэр нь цаг агаарын элдэв үзэгдэлгүй, тогтвортой болгочихдог систем юм. Ялангуяа манай орон эх газрын төвд байдаг, гол төв нь Увс, Баян-Өлгий аймаг орчимд юм. Евро-Азийг хамарсан маш том антициклон тогтчихдог. Энэ нь хавар болохоор өөрчлөгддөг байсан бол сүүлийн жилүүдэд бас л цаг нь наана цаана янз бүр байна.

-Манайх олон жилийн дунджаас дулаараад байна гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Мэдээж дулаарч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн илтгэлүүдэд .

-Та цаг уурын байгууллага дэлхийтэй хөл нийлж байгаа эсэхийг хэлж өгөөч?

-Бид ерөөсөө хоцорч болохгүй. Цаг уурын байгууллагууд дэлхий даяараа холбоотой, сүлжээтэй ажилладаг, бие биеэсээ хамааралтай. Тэгэхээр нэг нь хоцроод ирвэл Дэлхийн цаг уурын байгууллага, ийм түвшинд байх ёстой гэсэн зөвлөмжөө өгч нэг түвшинд байлгах гэж ажилладаг. Цаг агаарын урьдчилсан мэдээг гаргахдаа зөвхөн өөрийн орны тухайд биш, Евро-Азийн хэмжээний бүх мэдээллийг авна. Бид өөрийн гэсэн агаар мандлын загварчлалын системтэй, боловсон хүчинтэй, бидний гаргасан мэдээний таарц сайн. Сүүлийн үед “Ганц гайгүй үнэн хэлдэг юм цаг агаар л байна, бусад зүйлд итгэх арга алга” гэсэн үгс олон нийтийн сүлжээгээр нэлээн явлаа. Энэ үгэнд би баяртай байна, урам шүү дээ. . Бид маш сайн, нарийвчлал өндөртэй мэдээлэл өгөхийн тулд хичээж ажилладаг.

Г.Пүрэвсүрэн

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.