СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-31

ШУУД: Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын сар шинийн мэндчилгээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

ШУУД: Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Энэ жил ахмадуудад ээлтэй, нялхаст тааруухан жил болно

Монголчуудын хамгийн их хүндэтгэлтэй баяр Цагаан сар болох гэж байна. 17 жарнын шороон гахайн жил гарч буй сар шинийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Уламжлал зан заншил, соёлтой, түүхэн улс гэдгийг цагаан сар харуулдаг. Цагаан сар бидний гайхамшигтай түүхийг сануулж, ард түмэнд маань уламжлалыг сануулсан баяр.

Ахмадуудад нэлээд ээлтэй жил болох нь залуучуудад дунд хэмжээнд сайн тал руугаа нялхаст жаахан тааруухан гэж гэж гарч байгаа

Гахай жилд орчлон ертөнцийн хөдөлгөөн, одон гарагийн хоорондын харилцаа холбоо, хүмүүс сав шимийн ертөнцийн хоорондын шүтэн барилдлагын холбоон дээр үндэслэж хүн төрөлхтөн ялангуяа Азийн ард түмэн зурхай зурж, жил сар, хүнийхээ үйл явдлыг зурдаг олон жилийн уламжлалтай.

Энэ жилийн зурлагад хэд хэдэн зүйлийг анхааруулсан байна. Хүн талаасаа авч үзвэл ахмадуудад нэлээд ээлтэй жил болох нь залуучуудад дунд хэмжээнд сайн тал руугаа нялхаст жаахан тааруухан гэж гэж гарч байгаа.

Энэ жил өөрийн бодолтой, үнэн, зөвийг ялгах хэрэгтэй

Нялхас гэдгийг хоёр янзаар ойлгож байгаа. Хуучин монгол хэлэнд нялхас гэдгийг нялх хүүхдийг хэлдэг, нөгөө талаар бодлогогүй, бүх юмыг өөрийн толгойгоор боддоггүй бусдыг даган дуурайдаг хүнийг нялхас гэж хэлдэг. Тийм учраас . Буруу зөвийг ялгалгүй хаашаа ч хамаагүй давхих юм бол энэ нийгэм, хүн ард маань юун ч орж болох гачаалтай байдаг. Иймд үнэн зөвийг ултай суурьтай дүгнэсэн, эсвэл эрдэмтэн мэргэдийгээ даган явж, үнэн бодит чиглэлийг олж явах хэрэгтэй.

Дээрээс нь цаг агаарын хувьд энэ жил ус хур элбэгтэй гэх боловч мөндрөөс болгоомжил. Газар тариалангийн бүс нутаг, малчид нэлээн анхаарч байхад гэмгүй, олон жилийн магадлалыг харахад их дөх үү байдаг шүү.

 Хов живээр хөөрөлдөхгүй байх хэрэгтэй

Засаг төрийн хувьд их хямралтай хэмээн зурагдсан. Бид энэ зөрчил, тэмцлийг эв зүйгээр даван туулдаг. . Тэрнийн хамгийн гол зүйл бол эвлэрвэл, бие биетэйгээ найрсаг, үнэн зөвөө олж байх. Манай нийгэмд ёс зүй гэх зүйл зайлшгүй байх шаардлагатай болсон.

Бурхан багшийн айлтгаснаар “Чи өөрийнхөө итгэл аврал шүү” хэмээн айлтгасан байдаг. Зурхай яаж ч зурагдсан байсан бид өөрсдөө сайн сайхан амьдрах боломжтой

Ёс зүй гэх зүйлийг баримтлахгүйгээр энэ нийгэм урагшаа явахгүй байна. Ардчилал, эрх чөлөө гэх нэрийдлээр юу ч хийж болдог юм шиг ихээхэн бужигнаантай, замбараагүй болгодог ийм байдал илэрч байгаа. Ёс зүй гэх зүйлийг эрхэмлэн дээдэлж, дээрээс Монгол Улсын ард иргэд төлөөллөө гаргаад хууль батлаад, хууль дүрэмтэй болсон юм. Хуулиа сайн баримтлах ерөөсөө ховыг яриандаа оруулах, янз бүрийн харлуулсан  зүйлд итгэхээсээ илүү хууль, эрх зүйтэй төртэй улс учир тэрэндээ итгэж, хоорондоо ярилцахдаа ховоор ярих биш ёс зүйгээр ярих юм бол нийгэмд шуугиан тарилгүй хуулиндаа захирагдан үлдэх юм.

Чи өөрийнхөө итгэл аврал шүү

Урвуулагч хэмээх шороон гахай жил гэхлээр урваж, шарваж барих юм уу гэж ойлгож байгаа. Энэ бол ёгт нэр байгаа юм. Муу юмыг сайн руу урвуулж болно. Тийм учраас бид энэ үгэн дээр амьдралаа сайн сайхнаар урвуулж болно. Муу муухай бодол сэтгэл, үйлээ сайн сайхан руу урвуулах боломжтой.

Муу муухай бодол сэтгэл, үйлээ сайн сайхан руу урвуулах боломжтой

Энэ жилийн хувьд зурхай яаж зурагдлаа ч гэсэн бурхны шашинд үйлийн үр гэдэг юм ярьдаг. Бид урьд он жилүүдэд өнгөрсөн үедээ ямар сайн сайхан зүйлс хийсэн тэрнийхээ үрийг амсдаг шүү дээ. Сайн сайхан зүйлээ авч урагшаа явах юм бол энэ жил тэртэй тэргүй сайхан болно. .

Зурхай, засал гэдэг маань энэ жил ийм жилтэй хүмүүст иймэрхүү байдал үүсч магадгүй юм гэдгийг гаргадаг. . Хийморь сүлд муу байгаа, настай хүмүүс заслаа хийлгэх хэрэгтэй. Хэдийд ч заслаа хийлгэх боломжтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.