СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-30

Жолооны үнэмлэх олгох асуудлыг цэгцлэх шаардлагатай болсныг дүгнэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Улсын хэмжээнд жилд дунджаар 60 мянган гаруй хүн шинээр жолооч болж, ангилалаа ахиулах, гээгдүүлсэн үнэмлэхээ шинээр авахаар 40 мянган гаруй иргэн ханддаг байна. Жолооны үнэмлэх шинээр авахад үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгуулах зорилгоор .

Хэлэлцүүлгийн төгсгөлд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулснаар үе шаттайгаар жолооны үнэмлэхийг цахимаар бүртгэх ажлыг хэрэгжүүлэхээр боллоо

Уг ажлын хүрээнд өнөөдөр Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр жолооны үнэмлэх олгох асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлагатай талаар албаны хүмүүс дурдсан. Тухайлбал, цахим хэрэгслээр иргэд жолооны үнэмлэх гаргана, ангилал солино гэх мэтээр хууль бус үйлдэл гаргах болжээ. Иймд уг үйлдлийг таслан зогсоохын тулд журам, стандартыг чангатгах шаардлагатай хэмээн албаны хүмүүс үзсэн юм.

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн дарга Ч.Батболд “Иргэдэд цахим үйлчилгээг хүргэх боломж байна. Гэхдээ ” хэмээв.

АТГ-ын  Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх  “ удаа дараа явуулан, түр үнэмлэх олгох асуудлыг цэгцлэн хууль тогтоомжинд нийцүүлэн ажиллахаар болсон. ” хэмээв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.