- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Канадын эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар бага насны хүүхдүүд дэлгэцэнд донтох нь тэдний хэлд орох, нийгэмших хугацааг удаашруулж энэ төрлийн чадварыг сулруулдаг байна. Судлаачид хоёр настай 2,500 хүүхдийн дунд хэр хугацааг дэлгэц харж өнгөрөөж байгааг судалжээ.
Канад төдийгүй Америкийн мэргэжилтнүүд хүүхдүүдийг ой хагас хүртэл нь огт дэлгэц харуулж болохгүй гэж зөвлөсөн байна. 2011-2016 оны хооронд амаржсан ээжүүд дэлгэцийн хэрэглээ, хүүхдүүдийнхээ хоёр, гурав, таван насан дахь хэл ярианы хөгжлийн талаарх асуултуудад хариулжээ.
Дэлгэцийн хэрэглээнд телевиз үзэх, кино бичлэг, видео тоглоомыг комьпютер, таблет, гар утас ашиглан үзэхийг багтаасан байна. Ингэхэд хоёр настай хүүхдэд долоо хоногт 17 цаг, гурван настай хүүхдэд 25 цаг оногдож байсан бол таван настай хүүхдэд хамаагүй бага буюу 11 цаг ноогджээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүд бага сургуульд орох үед дэлгэцнээс холдож эхэлдэг байна.
Хүүхдүүд хэл яриа, хөдлөгөөний чадвараа хөгжүүлэх хугацаагаа дэлгэцэнд хандаж өнгөрүүлж байна. Дэлгэц рүү ширтэж байхдаа хүүхдүүд туршлага суух, чухал чадвар эзэмших боломжуудаа алддаг. Тиймээс аль болох гүйх, авирах зэрэг бусад биеийн хөдлөгөөний чадвар эзэмшихэд цаг хугацаа зарцуулах хэрэгтэй.
Нэн ялангуяа нэг ойтой хүүхдийг дэлгэцнээс аль болох хол байлгах хэрэгтэй гэжээ. Америкийн хүүхдийн эмч нар дараах зөвлөмжүүдийг өгсөн байна.
- Хүүхдээ ой хагас хүртэл видео чатаас бусад дэлгэцийн үйл ажиллагаанаас хол байлгах
- Ой хагасаас хоёр нас хүртэлх хүүхэдтэй эцэг эхчүүд дижитал технологийн эрин үед хүүхдүүд юу харж байгаагаа мэдэхэд гар утас, таблет тусалдаг гэж боддог. Хэрэв тийм бол 2-5 настай хүүхдүүдэд хоногт нэг цагаас илүү дэлгэц харуулж болохгүй.
- Дараагийн чухал зөвлөмж болж та хүүхдэдээ зайлшгүй дэлгэц харуулах шаардлагатай гэж үзвэл заавал хамт үзэж байгаарай.
- Харин зургаагаас дээш насны хүүхдүүдэд дэлгэцийг аль болох хязгаарлах хэрэгтэй. Дэлгэц удаан ширтэх нь хүүхдүүдийг унтах, биеийн дасгал хөдлөгөөн хийхэд саад болдгийг санаарай.
Эх сурвалж: www.bbc.com