СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-28

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад бэлэг тараах үеэр 83 настай иргэн амиа алджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

.

Энэ талаар ойрын эх сурвалжаас тодруулбал “Баянгол дүүргийн өндөр настнуудыг өнгөрсөн бямба гаригт UB palace-д Намын хорооны дарга, УИХ-ын хурлын гишүүн Ж.Ганбаатар хүлээж авна гээд урилга тараасан байсан. Улмаар ахмадуудад, урилга авсан хүмүүс цагтаа цугласан ч үйл ажиллагаа нь эхлэхгүй багагүй хугацаа өнгөрсөн.

Ингээд арай гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тэргүүтэй хүмүүс хүндэтгэлийн арга хэмжээгээ эхлүүлсэн. Урилгын дугаараар 300 мянгаас нэг сая төгрөгийн шагналтай сугалаа сугалуулах гэх мэтээр арга хэмжээ ч багагүй сунжирсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар гарын бэлгээ зохион байгуулалттайгаар тараасан бол 83 настай нэгэн буурай амьд сэрүүн байж үр хүүхэд ач, зээ нараа тойруулаад Сар шинэдээ сайхан шинэлэх байлаа

. Ингээд гарын бэлэг тарааж эхлэхэд олон цаг хүлээж, бухимдсан настайчууд бие биенээсээ өрсөж гарын бэлгээ авах гэж үймж, шахалдаж, тэрүүгээр нэг юм болох хооронд 83 настай хөгшин олны хөлд ухаан алдаж унасан юм билээ.

Түргэн тусламж дуудахад цаг алдалгүй ирсэн ч талийгаач тусламж авалгүй амьсгал хураасан. Ахмад настнуудад өгсөн гарын бэлэг нь нэг кг гурил, нэг уут чихэр, дурсгалын сувинер л байсан.  Гарын бэлэг нь цугласан хүмүүсийнхээ тоонд хүрэхээргүй цөөхөн байснаас зарим нь дайрсан гэх яриа ч байгаа.

Гол нь зохион байгуулалт маш муу, товлосон цагтаа хурал нь эхлээгүй, настайчуудыг ороход гарын бэлгийг нь өгөөд оруулчихгүй, бэлгээр нь барьцаалж байгаа аятай бүгчим орчинд удаан суулгаснаас бухимдсан гэх мэт асуудал их бий” гэсэн юм.

Харин талийгаачийн ар гэртэй утсаар холбогдоход “Бидэнд маш харамсалтай байна. Ээж маань гарын бэлэг сэлтэнд нь болж тэр арга хэмжээнд очсон юм биш. УИХ-ын гишүүний туслах гээд гэрээр ирж, урилга гардуулахаар нь очно гэж хэд хоног баярлаад л очсон хэрэг. Өндөр настай олон зуун хүн цуглуулчихаад ямар ч зохион байгуулалтгүй байсанд гомдолтой байна. Хүмүүс гэнэт үймж, шахалдсанаас болж хөл муу хүн олны хөлд унаж дайрагдсан. Үүнээс илүү зүйл ярих боломжгүй байна” гэсэн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар гишүүн гэх. Түүнчлэн уг арга хэмжээг зохион байгуулж байсан хүмүүс өндөр настнуудыг болон ар гэрийнхнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод бусдад энэ талаар ямар нэг зүйл ярихгүй байхыг тусгайлан захисан гэх мэдээлэл ч байна.

Жил бүрийн Сар шинийн баярын өмнө УИХ-ын гишүүд тэргүүтэй дарга, даамлууд өндөр настнуудад гарын бэлэг тарааж, хүндэтгэл үзүүлдэг болоод цөөнгүй жил өнгөрч буй. Гэхдээ энэ нь хүний нүд, хуурсан, ялангуяа насныхаа буяныг эдэлж суугаа, улс эх орондоо хийдгээ хийсэн өндөр настнуудыг гонсойлгосон, урмыг хугалсан, зарим талаар доромжилсон явдал болоод байгаа гэхэд хилсдэхгүй.

Учир нь өндөр настнуудад гарын бэлэг гэж хатсан ул боов, хөгцөрсөн цай, амт, чанаргүй чихэр, хэн ч хэрэглэхгүй эд зүйлс өгөх нь олширсон. Энэ жилийн хувьд ч “Хөгшдийг доромжилсон хогийн бэлэг тараахаа боль” гэх хэл ам багагүй гараад байгаа билээ. Тэдний нэг нь болох Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмад настнуудад хүндэтгэл үзүүлнэ гэж урилга тарааж, албан ёсоор уриагүй бол, ахмадуудыг бухимдуулалгүй гарын бэлгээ зохион байгуулалттайгаар тараасан бол 83 настай нэгэн буурай амьд сэрүүн байж үр хүүхэд ач, зээ нараа тойруулаад Сар шинэдээ сайхан шинэлэх байлаа.

Э.БААТАР

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.