СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2019-01-26

Д.Ухаанзаяа: Айл гэрт бурхны дүр заларсан байхад муу зүйл холуур өнгөрдөг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Монгол зургийн дээд хэлбэр нь бурхан зураг юм. Зурганд нь шунаж ороход бурхдын үүсэл түүх, сургаалын нарийн нандин учир, зангилааг тайлаад ирэхээр гайхалтай юм гэдгийг бие сэтгэлээрээ ойлгоод эхэлнэ. Тиймээс л би шунан судалсан. Эхлээд номлолыг нь сурах ёстой. Зөвхөн бурхны мэлмийг зурж сурахын тулд 5-6 сар хичээллэдэг. . Бурхны эд эрхтэн бүрийг нэг бүрчлэн гартаа ортол зурж сурч байж эцэст нь бүтэн биеэр буюу лагшингаар нь зурдаг номтой” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.Тэрбээр жил бүрийн Шинийн 6-нд лекцээ сүсэгтэн олонд уншдаг уламжлалтай. 

 

Лус, савдагт аврал одуулж, алгаа хавсран мөргөж болохгүй

 Би багшийнхаа хажууд долоон жил суралцаж, монгол зургийн нарийн арга ухаан, техникийг мэргэжлийн талаас сурсан

Хүмүүн төрөл гэдэг адгуус, лус, савдгаас дээд заяатай шүү дээ

-Хоёулаа таны уг гарал, бага насны тухай дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Би Засагт ханы хошуу буюу Говь-Алтай аймгийн харьяат. Хэдийгээр Улаанбаатар хотод төрж өссөн ч аав, ээжийнхээ сайхан нутгаар овоглож явахдаа таатай байдаг юм. Аав минь жирийн нэгэн адуучин хүн ч гэлээ нутаг ус, хурдан морь, байгалийн зураг сайхан зурдаг унаган авьяастай хүн байлаа. Миний хувьд өөрийгөө урлагийн гэр бүлээс гаралтай гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх.

 

Бурхан урлах нарийн зан үйлтэй

 

. Аав минь үндсэрхэг үзэлтэй хүн байв. Аав минь ном унших дуртай. Хүүхдүүд гадаа тоглож байхад би гэртээ суугаад Италийн сэргэн мандалтын үеийн зургийн альбом, Н.Чүлтэм гуайн гаргасан цуврал Монгол зургийн альбом, цамын баг, Өндөр Гэгээн Занабазарын бурхдын зургийг үздэг байсан.

 

-Тэгвэл таны бурхан урлаач болох суурь хүүхэд байхаас чинь тавигдаж эхэлсэн байх нь ээ?

-Тийм ээ. . Анх хүүхдийн пионерын ордны зургийн дугуйланд орж, Жалайр Батбаяр багшаар таван жил хичээл заалгасан. Багшийг маань Монголд уран бичлэг /калиграфф/ хөгжүүлж ирсэн гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэр үед Энэтхэг, Төвд оронд номд суралцаад дөнгөж нутагтаа ирсэн байлаа.

 

 

Бурхдыг зурахаас гадна зээгт наамал ч сурч, бурхдын талаарх онол, нууц тарнийн бясалгалын номлол, “Бодь мөрийн зэрэг” зэрэг олон номлол судалсан. Өөрийн “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийг үүсгэн байгуулаад арваад жил болж байна. Манайх бурхан зураг, зээгт наамлын сургалтын төвтэй. Мөн

     

 Зөвхөн авьяасаар бурхан зурдаггүй юм. Буруу зурсан бурханд сүншиг оршихгүй

 

Урлалын танхимд буруу үзэлтэй, архи, тамхи хэрэглэсэн хүн орохыг хориглодог

 Зүгээр нэг гарын дүйтэй хүн бурхан зураад байж болохгүй. Үүнийг зөвхөн авьяасаар зурдаггүй юм

-Урлахуйн ухаан тэр дундаас бурхан зураг таны сэтгэлийг юугаараа тэгтэл их татсан гэж?

-. Зурганд нь шунаж ороход бурхдын үүсэл түүх, сургаалын нарийн нандин учир, зангилааг тайлаад ирэхээр гайхалтай юм гэдгийг нь бие сэтгэлээрээ ойлгоод эхэлнэ.

-Энэ асуулт танд маш олон давтагддаг байх. Гэхдээ асуухгүй өнгөрч болохгүй нь. Бид ямар бурхан шүтэх ёстой юм бэ. Дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байгаа бурхдын талаар та яриач.  Зөв үү, буруу юу гээд аль төөрөлдөхийг  тэр гэхэв?

-Ямар хүнийг бурхан урлаач гэх вэ гэдгээс энэ яриа эхэлнэ. Зөвхөн бурхны мэлмийг зурж сурахын тулд 5-6 сар хичээллэдэг. Мэлмийг гартаа ортол зурна. Бурхны эд эрхтэн бүрийг нэг бүрчлэн гартаа ортол зурж сурч байж эцэст нь бүтэн биеэр буюу лагшингаар нь зурдаг номтой. Зарим нэг хувийн урлагийн сургуулийн үзэсгэлэн, төгсөгчдийнх нь бүтээлүүдийг харахад бурхны хөргийг их алдаатай зурсан байдаг. . Бурхны сургаалыг дүрсээр үзүүлж буй хэрэг. Мөнгөнд нь болоод баахан бурхны зураг хуулаад зурчихвал тэр зураачид өөрт нь ч цөвтэй, авсан хүнд нь ч цөвтэй.

 

 

Тэгэхээр хүмүүс юун түрүүнд бурхан урлаач хүнээ эхлээд шинжиж байж зуруулах нь зүйтэй. Урлалын танхимд буруу үзэлтэй, гэмтэй, архи, тамхи хэрэглэсэн хүн орохыг хориглодог. Бурхан урлаж буй үед тэр урланд эмч болоод номын багш, ээж, ааваас нь өөр хүн орохыг хориглодог юм. Зүгээр нэг лангуун дээрээс бурхны хөрөг, шүтээн худалдаж авна гэж байж болохгүй. Ялангуяа Хятадаас орж ирж буй хэвлэмэл, гуулин бурхад бүр хэрэггүй. Бурхан урлах нарийн зан үйлтэй тул бид 7-8 жил урлахуйн ухаанд суралцдаг юм шүү дээ.

Буруу хийгдсэн даллаганы уут буян хишиг даллахгүй

 

Бурхан тахилаа гэрийнхээ хойморт, гэрийн эзнийхээ сайн зүгт тавих нь зөв. Зүг бүр өөрийн гэсэн эзэдтэй байдаг

Буруу хийгдсэн даллаганы уут буян хишиг даллахгүй. Дотор нь хамаагүй эд зүйлс хийж болдоггүй нарийн дэгтэй. 

-Монгол айл болгонд бурхан тахил байдаг. Тэр дунд бурхан багшийн хөрөг, Итгэлт хамбын хөрөг, ээж хад, ээж модны зураг гээд бурхан шашинтай холбоотой байж болох бүхий л зүйлийг нэг дор өрчихсөн байдаг шүү дээ?

-Гүнгэрваа  буюу шүтээний орд, бүхэн баясахын хүрээ гэж хэлдэг. Энэ гүнгэрваа айл бүрд байх ёстой. Нэгдүгээрт лагшингийн шүтээн буюу бурхны зураг, зээгт наамал, шавар, металлаар хийсэн дүр. Хоёрдугаарт зарлигийн шүтээн буюу бурхны амаараа айлдсан зарлиг бүхнийг ном болгосон судар бичгүүд. Гуравдугаарт тааллын шүтээн буюу суварга.Ихэвчлэн бодь суваргыг хүмүүс гэртээ залсан байдаг. Мөн хонх дамар,хүрд, арц хүж зэргээс гадна тахилын долоон аяга заавал байх ёстой юм. Айлд нэг юм уу хоёр бурхан байвал зүгээр. Чухам ямар бурхан залах нь тухайн айл гэрийн онцлогоос хамаарч болно. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд даллаганы уутыг номын дагуу зөв оёх хэрэгтэй. Худалдаанаас авч болохгүй. Бурхан тахилаа гэрийнхээ хойморт, гэрийн эзнийхээ сайн зүгт тавих нь зөв.

 

 Бид ёс заншлаа сайн судалж, буруу хийгээд байгаа зүйлсээ засах хэрэгтэй.

 

Хоёр алгаа хавсраад мөргөчих л юм бол их уналттай. Эгэл лус, савдаг идээ будаа өргөхөд баясаад нэг л удаа таны хэргийг бүтээж өгөхөөс биш ашдын нирваан хүрэх, гэгээрэлд нөлөө үзүүлж чадахгүй. Хүмүүн төрөл гэдэг адгуус, лус, савдгаас дээд заяатай шүү дээ. Ийм Ажил үйлсээ даатгаад цай, сүүний дээжээ өргөн хүндэтгэж болно. “Ажил үйлсийг минь бүтээж хайрлаарай, аян замд сайн явуулаарай” гэх байдлаар сүсэглэж болно. Залбирал мөргөл зөвхөн төгс гэгээрсэн Бодисадва нарт зориулагдсан хүндлэл. Бодисадва нар энэ ертөнцөөс гэтэлж нирваан буюу төгс гэгээрэлд хүрсэн учраас бидэнд эргээд аврал үзүүлж чадна. Харин бидний энэ ертөнцөд зэрэгцээ орших лус савдгуудад биднээс илүү гарах нэг ч зүйл үгүй. . Хэн нь ч хэнийгээ дээш нь гаргаж чадахгүй. Тэр эрэг дээрх хүн  нь дээд төрөлт бурхан, бодисадва нар юм.

 

Сүүлийн үед залуус харьцангуй бурхны шашныг ойлгож, шүтдэг болжээ

 

-Сэлэнгэ аймгаар жишээ авахад л тэр аймгийн хүмүүс Ээж модонд мөргөж, залбирч шүтдэг. Тэгэхээр аймгаараа буруу үйл хийж байна гэсэн үг үү?

-. Аймаг байтугай, Монгол орон даяараа буруу үйл хийж байна. Тэр байтугай бид оршуулгын зан үйлээ ч зөв хийж чадахгүй болтлоо мэдлэггүй, харанхуй бүдүүлэг болчихсон байна шүү дээ. Хувьсгалын нөлөөгөөр буруу үйлийг бүр ёс заншил болтол нь дагаж хийсээр иржээ. Хүнийг хайрцаглаж оршуулах маш буруу. Хүн болгон нэг цагт нэг минутад нэг шалтгаанаар нас барсан тохиолдолд бүгдийг нь хайрцаглаж оршуулж болно. Хамаагүй чандарлах ч бас буруу.

Ядаж л овоо болгон дээр архи өргөдөггүй юм шүү гэдгийг мэдээд авах хэрэгтэй. . Бид өөрсдөө буруу үйл хийгээд түүгээр явсан гайг үүгээр дуудчих гээд байна. Энэ ертөнц, лус савдаг, ад донгийн талаарх ойлголтоо эхлээд сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр хэдэн цагаар ч яриад барагдахгүй нарийн зүйл их бий.

 

Айл гэрт бурхны дүр заларсан байхад муу зүйл холуур өнгөрдөг

 

Хүн зөвхөн өөртөө л итгэж, найдаад энэ ертөнцөд амьдарна гэдэг их хэцүү

Бурхан тахилаа гэрийнхээ хойморт, гэрийн эзнийхээ сайн зүгт тавих нь зөв. Зүг бүр өөрийн гэсэн эзэдтэй байдаг

-Хэн нэгний бэлэглэсэн хэвлэмэл бурхныг өөрөө ч сайн таньж, мэдэхгүй гэртээ залчихсан байдаг шүү дээ, яах вэ?

- Үүнийгээ яах вэ гэж надаас олон хүн асуудаг. Хогийн саванд хийж болохгүй. Тийм болохоор  ном, эрдэмтэй лам гэртээ залаад засал хийлгэж, шатаалгана. Тухайн үйлд зориулсан заслын ном гэж бий. Өөрөө Гандан хийдийн лам нарт авчирч өгөөд шатаалгах, юм уу суварга шүтээн дээр тавьж ч болдог. Хийдийн лам нар цуглуулаад ном уншаад шатаадаг юм.

 

 

-Бурхан, ном судар гэртээ залалгүйгээр зүгээр л дотроо сүсэглээд явж болох уу? Ялангуяа залуу хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

Миний бодлоор сүүлийн үед залуус харьцангуй бурхны шашныг ойлгож, шүтдэг болжээ. Энэ бурхныг шүтэх нь ямар ёс жаягтай юм, үүнийг дагах нь надад ямар нөлөөтэй юм гээд л. Яагаад гэвэл сав шимийн ертөнц шүү дээ. Биднээс гадна хүн бусын олон ертөнц зэрэгцээ оршдог. Энэ газар шороо, ургамал ногоо, уул усны эерэг, сөрөг нөлөө биднээс хамаарахгүйгээр хорлох хүчин зүйлс их бий. Маш хүчтэй дотоод энергитэй, бодисадва хүн байвал зөвхөн өөртөө итгээд амьдарч чадна.

 

Залбирал мөргөл зөвхөн төгс гэгээрсэн Бодисадва нарт зориулагдсан хүндлэл

 

“Үхсэн буурны толгойноос чоно айна” гэгчээр агуйн үүдэнд арслангийн дүр бүтээгээд тавьсан байхад чоно ойртдоггүй. Бурхны дүр гэдэг хэдэн мянган хүнийг дагуулж, гэгээрүүлсэн бодисадва нар учраас асар  хүчтэй. Баруунд шуугиан тарьсан “Secret” буюу “Нууц” гэдэг ном манай буддын шашнаас санаа авч бичигдсэн. Бурхны шашнаар бол ерөөл тавих гэж байгаа юм. “Амны билгээс ашдын билгэ” гэж Монголын сайхан зүйр үг байдаг. Тэгэхээр хүний сэтгэл  үнэхээр хүчтэй. . Огт бурхан шүтэхгүй гэхээр бид чинь юундаа аврал одуулах юм.

 

                                                                                    Үргэлжлэл бий, дараагийн дугаарт

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.