Энэ цаг үеийн хамгийн үнэт бэлэг ном юм. Өнгөрсөн зуунд алт, мөнгө байсан хэмээн эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай хэлсэн нь бий. Үнэхээр л энэ цаг үед ямар нэгэн баяр тохиоход бие биедээ ном бэлэглэдэг соёл бий болж байгаад талархууштай.
Хотын Төв Номын Сантай хамтарч САР ШИНЭЭР НОМ БЭЛЭГЛЭЕ урилга гаргаж, 5-55 хувийн номын хямдралтай худалдааг зохион байгуулж байгаа юм
Иймээс сар шинийн баяраараа Эрээнээс зөөсөн элдэв төрлийн бараа биш ном бэлэх уриалга гаргаж байгаа юм. Номын ач тусыг дурьдаад дуусашгүй бөгөөд шууд утгаараа оюуны хөдөлмөр эрхэлдэг ном бүтээгчид, зохиолчид, орчуулагчдаа дэмжицгээе!
Түүнчлэн бие биедээ ном бэлэглэж буй нь оюуны үнэлж баршгүй хөрөнгө оруулалт билээ.
Иймээс Book Cafe Mongolia бүлгэм, UB Public Library - Хотын Төв Номын Сантай хамтарч САР ШИНЭЭР НОМ БЭЛЭГЛЭЕ урилга гаргаж, 5-55 хувийн номын хямдралтай худалдааг зохион байгуулж байгаа юм.
Уг үзэсгэлэн яармагт Мир номын их дэлгүүр, Inter Bookstore, Tagtaa Publishing тэргүүтэй хэвлэлийн газрууд, зохиолч, яруу найрагчид, орчуулагчид оролцох гэнэ. Иргэн та сар шинийн бэлгэндээ ном сонгож авахаас гадна зохиолч, орчуулагч нартай уулзаж, гарын үсгийг нь зуруулж авах боломжтой.
Энэхүү хямдралтай худалдаа Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын санд энэ сарын 26, 27-нд болно.