СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Талийгаач А-г бахардаж унахад нь дэвсэлж, зодсон нь амь насанд нь хүрсэн гэлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

ШУУД: Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид амь насаа алдсан байлдагч А-гийн хэргийн өмгөөлөгч Э.Билгүүн, Б.Өлзийцэрэн нар мэдээлэл хийлээ. 

Хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Э.Билгүүн:  Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336-р цэргийн байлдагч Б.Алтантулга амь насаа алдсан хэрэгт цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгүйгээр хэргийг "золгүй явдал" хэмээн мэдээлж байгаа нь хууль бус бөгөөд олонд ташаа мэдээлэл хүргэж буйд харамсаж байна.

Талийгаачийн биеийн гадна харагдах нуруун хэсэгт үүссэн улайлт нь хүүрийн толбо биш, гаднын нөлөөтэйгээр бий болсон гэмтэл, шарх гэж үзэж байна

.
Камерын бичлэгт байгаагаар Б.Алтантулгыг тэнхээгүй болтол гүйлгэж, зодсоны дараа өрөөнд орж ирж хувцсаа өлгөөд ухаан алдаад унах үед талийгаачийг чирээд камертай бүсээс аваад явсан ба цаг гаруй хугацаанд хаана байсан нь тодорхойгүй байсан. Харин цаг гаруй хугацааны дараа цэргийн ангийн эмчийг үзэхэд нас барсан байдалтай байсан. Цагдаагийн байгууллагаас А-г гаднын нөлөөгүй нас барсан гэсэн мэдээллийг өгсөнд харамсаж байна. 

Өмгөөлөгч нар өчигдөр Эрдэнэт хотод очиж талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, цогцосыг харсан. Ингэхэд нуруун хэсэгт нь үүссэн байсан хүүрийн толбо биш, гаднын нөлөөллөөр үүсэх боломжтой гэж үзэж байна. Хөлний шилбэ хөхрөлттэй, баруун мөрний дээд хэсэгт шарх сорвитой, баруун гар гаднын нөлөөтэй шалбарсан шарх сорвитой байсан" гэв. 

Мөн .

Ахтайгаа утсаар ярихдаа ч дарамт их байгааг хэлж байсан бөгөөд уг цэргийн ангид өмнө нь мөн л дарамт, зодууртай холбоотой хэрэг гарсан. Дарамтлуулснаас болоод хөлийн хуруугүй болсон хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Энэ хэрэг яаж шийдэгдсэн нь одоо хүртэл тодорхойгүй байна гэдгийг өмгөөлөгч Э.Билгүүн хэлсэн юм. 

 

Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн:  "Биеийн зарим хэсэгт гаднын нөлөөтэй үүсэн шарх, сорви байсан. Талийгаач амьсгалын дутагдалд ороод бахардсан байхад нь баашилж байна гээд зодсон байгаа. Энэ нь амь насаа алдахад нь нөлөөлсөн. . Цэргийн ангийн камерт бичигдсэн бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргасан.

Айлын бага, хоёр ахтай. Ээжтэйгээ хамт амьдардаг байсан. .

Цаашид уг асуудалд өмгөөлөгчдийн зүгээс хүний амь насыг хохироосон цэргийн ангийн албан хаагч шүүхээр ял шийтгэлээ хүлээх хүртэл хуулинд заасан бүх арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.