СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-25

АТГ: Ерөнхий сайд асан С.Баярыг С.Баярцогттой холбоотой хэргээр шалгаж байгаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Үүнээс 74 сая ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь тогтоогдоод байгаа. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн байгаа талаар АТГ мэдээллээ.

ЖДҮХС-ийн хэргийг шалгаж байгаа бөгөөд УИХ-ын таван гишүүнийг ялагдагчаар татсан. Хоёр гишүүн ирж тогтоолтойгоо танилцсан бол үлдсэн гурван гишүүн ирж танилцаагүй байна.

Оюутолгойн гэрээтэй холбоотой зургаан хүнийг шалгаж байгаа. Шалгагдаж байгаа этгээдүүд гадагшаа дүрвэсэн зүйл байхгүй. Эх орондоо байгаа бөгөөд гадуур байцаагдаж байгаа гэлээ.

2018 онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлжээ

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 224 нэгжээр буюу 2.7 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 2.1 дахин, харьяаллын дагуу шилжүүлсэн хэрэг 2.6 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 4.9 дахин, үлдэгдэл хэрэг 1.9 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байх ба мөрдөн шалгасан хэргийн 72.5 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн дүнтэй байна.

2018 онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлж .

.

2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 /43.3/ эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол . Үүнд:

  • Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, 
  • Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай,
  • Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,
  • Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан  Б.Оюундэлгэр,
  • НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга,
  • Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,  
  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо,
  • Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин,
  • Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын,
  • Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,
  • ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлээд байна.
  • АТГ-т мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдээс УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил,
  • Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга Б.Аззаяа, Д.Баярсайхан нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. 

Харин УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан. Одоогоор хоёр гишүүн нь тогтоолтой танилцсан

2018 онд авлигатай холбоотой гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн тоо, ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан эрүүгийн 12 хэрэгт ТЕГ, ЦЕГ-тай хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгүүдийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын явцыг тухай бүр хэлэлцэн чиглэл өгч ажилласан гэв. 

СЭТГҮҮЛЧДИЙН АСУУСАН АСУУЛТУУДЫН ХАРИУЛТ:

- Оффшор бүсээс орж ирсэн мөнгөний тухай?

- Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комисар Э.Идэрцог: 

- Ч.Даваанямыг баривчлан саатуулсан. Энэ талаар?

-1 дугаартай хэрэг дээр .

- С.Баяр, С.Баярцогтын хэрэг юу болж байна вэ?

- .

Стандарт Банкнаас ЖАСТ групп зээл авсан гэх зургаан хүнтэй холбогдолтой хэрэг шүүхэд шилжсэн

-УИХ-ын гишүүн Батзандангийн эхнэрийн дансаар ЖДҮХС-гаас гарсан мөнгө орсон тухай?

-ЖДҮХС-тай холбоотой асуудалд мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн шалгаж байгаа. 1,031 төсөл хөтөлбөр ирсэн байгаа юм. 216 иргэн, хуулийн этгээд санхүүжилт авсан. Үүнийг АТГ шалгаж байгаа. . УИХ-ын гишүүний эхнэр зээл аваад түүнийгээ зориулалтынх нь дагуу хэрэглэсэн бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Харин зээл авахад албан тушаалтан нөлөөлсөн бол шалгана. Энэ асуудалд ялгаж салгаж хандах ёстой. Бид шалгалтын хүрээнд ЖДҮХС-гаас зээл авсан төсөл бүрийг шалгаж байгаа.

-“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад баригдсан, 87 орон сууцтай гэх мэдээлэл байгаа?
- .

Мөн Стандарт Банкнаас ЖАСТ групп зээл авсан гэх зургаан хүнтэй холбогдолтой хэрэг шүүхэд шилжсэн.

-ЖДҮХС-гийн асуудалд УИХ-ын 43 гишүүн холбогдон шалгагдаж байгаа гэсэн. Энэ тоо яг хэд вэ?
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогүй, шалгагдаж байгаа хэрэгт нэр заан хэлэх нь хуулиар хориотой. .

-С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа. С.Баярыг гадуур шалгаж байгаа гэсэн. Ч.Сайханбилэгийг гадаад улс руу явсан гэх мэдээлэл байна. Энэ талаар хариулт өгөөч?

-2009 оны 10-р сарын 6-ны өдөр үзэглэсэн гэрээтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Санхүүгийн болон мэргэжлийн албанаас бүрдсэн шинжээчдийн баг ажиллаж байна. . Мөрдөн шалгах ажиллагааны явцтай танилцаад шаардлагатай гэж үзвэл хувийн батлан даалтад гаргадаг.

-"Алтандорнод Монгол"-ын Т.Ганболд саяхан нэр зааж хахууль өгсөн хүмүүсээ хэлсэн шүү дээ. Үүнтэй холбогдуулж хүмүүсийг шалгаж байгаа юу?

-Иргэн Т.Ганболд нэр бүхий хүмүүст хахууль өгсөн тухай мэдээлсэн. Үүнийг нарийвчлан шалгаж байна. 

-Т.Ганболд өөрөө олон хүнд авлига өгсөн гэдгээ хэлсэн. Түүнийг шалгах уу?
-Мэдээллийн хүрээнд шалгаж байна. Шаардлагатай бол энэ хүнийг хахууль өгсөн хэргээр шалгах боломжтой.

Дэлгэрэнгүй бичлэгийг доорх бичлэгээс үзнэ үү. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.