“Дакар 2019” уралдаанд манай тамирчид амжилттай уралдан хүрэл медаль хүртэж 10 хоног нойроо хугаслан цэнхэр дэлгэц тэвчээтэйгээр үзсэн авто спорт сонирхогч фэнүүдээ баярлуулсан билээ.
Энэ шагналыг хүртэх гэж дэлхийн олон орны шилдэг тамирчид Дакар раллигийн бартаа, саад ихтэй хэцүү замд хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр авьяас, ур чадвараа сорьж уралддаг.
Монголын тамирчид шагналын тавцанд хүрэл медаль хүртэв
Эр зоригийн шонхорууд эх орондоо хөл тавилаа
Эр зориг, эрч хүч ханхалсан шонхоруудаа гэр бүл, найз нөхөд, фэнүүд нь баяр хөөртэй угтлаа
Тиймээс л Дакарт уралдана гэдэг гайхамшиг байдгийг тэд хэнээс ч илүү мэдэрсэн байдаг. Перугийн тэнгэрт тоос босгон, элсэн цөлийг ажралгүй туулсаар барианд орсон Монголын баг тамирчид эх орондоо өнөө өглөө хөл тавилаа. Эр зориг, эрч хүч ханхалсан шонхоруудаа гэр бүл, найз нөхөд, фэнүүд нь баяр хөөртэй угтаж авав. Дакарт шилдгийн шилдэг домгуудтай мөр зэрэгцэн уралдсан Монголынхоо баг тамирчдад баяр хүргэе.
Дашрамд дуулгахад алдарт "Камаз" багийн өлгий нутаг ОХУ-аас зохион байгуулж буй "Торгоны зам-2019" уралдаан ирэх 07.06-16-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
"Торгоны зам-2019" уралдаан ирэх 07.06-16-ны өдрүүдэд болно