Цагаан сарыг угтсан нэгдсэн арга хэмжээний талаар НЦГ, НОБГ, НМХГ, НЭМГ-ын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Нийслэлийн Цагдаагийн газраас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 7-ноос хоёрдугаар сарын 8 хүртэл зохион байгуулж байна. Эхний 20 хоногийн хугацаанд гэмт хэрэг зөрчил үйлдсэн нийт 360 иргэнийг олж илрүүлсэн. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 210 этгээдийг олсон байна. Нийслэл хотын хэмжээнд хулгайлах бусад гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй 310 эмзэг цэгийг тодорхойлж, нийтдээ 1200 цагдаагийн албан хаагч эргүүл хийж байна. Ард иргэддээ сар шинийн баярын өдрүүдэд анхааруулахад гэр орноо олон хоногоор орхин явах бол нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэсгийн байцаагчид мэдэгдэн бүртгүүлбэл цагдаагийн байгууллага та бүхний гэр орон байрыг хяналтандаа авах юм” хэмээн Нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга Батболд мэдэгдлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас он гарсаар 263 гал түймрийн дуудлага гарсан байгаа. Гал түймрийн 60-80 хувь нь ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг. Сар шинийн өдрүүдийг угтан сүм хийд шашны байгууллагын аюулгүй байдалд хяналт шалгалтын ажлыг хийж байна. Иргэдийн хувьд золголтоор явахдаа зул хүчээ асаалттай явж байгаа тохиолдолд гал гарах эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Цагаан сарын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын 162 албан хаагч 24 цагийн турш ажиллах юм байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас хиам үйлдвэрлэдэг 10 ААН-ийн 40 дээжээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар вирусийн эерэг үзүүлэлт гараагүй. Энэ нь вирус илрээгүй гэсэн үг
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цагаан сарын өдрүүдэд бага насны хүүхдийг золголтоор авч явахгүй байх. Гадуур авч явсан тохиолдолд гэртээ ирсний дараа хоолой, амыг нь зайлан амин дэмтэй хоол унд өгөхийг анхаарууллаа. Сар шинийн өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллах бөгөөд уртасгасан цагаар ажиллах юм байна.
Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, хиам зэргийг иргэд хэрэглэж болох эсэхт эргэлзэх болсон. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Мал эмнэлгийн ерөнхий газраас хиам үйлдвэрлэдэг 10 ААН-ийн 40 дээжээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар вирусийн эерэг үзүүлэлт гараагүй. Энэ нь вирус илрээгүй гэсэн үг. Гахайн мялзан өвчний вирус халуунд тэсвэр муутай байдаг. Ер нь бол 56 градуст 120 минут чанахад устана гэж үздэг. Иргэдэд сануулахад хиам болон бусад мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ямар ч аюулгүй хэмээн хэлмээр байна хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас дурдсан юм.