СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 5 хувиар өсжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Үндэсний статистикийн газраас долоо хоног тутамд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнйи үнийн судалгааг явуулдаг. Тэгвэл энэ судалгаагаар хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 5%, өмнөх долоо хоногсс 0,6% өссөн дүн гарчээ.

2019 оны 1-р сарын 23-ны байдлаар:

Махны үнэ:

1 кг хонины /ястай/ мах дунджаар - 7273 төгрөг,

Үхрийн /ястай/ мах 8982- төгрөг,

Үхрийн цул мах 11104- төгрөг,

Адууны /ястай/  мах - 6745 төгрөг,

Ямааны /ястай/ мах - 5800 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь хонины ястай махны үнэ өмнөх сараас 8.7, үхрийн ястай махны үнэ 8.2 хувь, үхрийн цул махны үнэ 11.0 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм.  

Гурилын үнэ: 

Савласан дээдийн дээд гурилын үнэ 1.3 хувиар өссөн бол дээд, савласан гурилын үнэ 0.2 хувь, 1-р зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувиар буурсан байв. өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 

Цагаан будааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар өсч, өмнөх 7 хоногоос 4.0 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.0 хувь,  луувангийн үнь 0.2 хувь, байцааны үнэ 11.9 хувь, хүрэн манжингийн үнэ 3.9 хувиар өссөн бол сонгиний үнэ 1.3 хувиар буурсан  байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 

Задгай сүүний үнэ өмнөх сараас 15.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар өссөн бол элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурсан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.